НИЙГЭМОРОН НУТАГ

Хилээр орж ирсэн жолоочийн шидэж өгсөн чихэр идсэн ЗУРГААН хүүхэд тусгаарлагджээ

Хилээр нэвтэрч орж ирсэн транзит тээврийн жолооч нар хүүхдүүдэд чихэр өгсөн зөрчил илэрчээ.

Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан хүүхдүүдэд машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил гарчээ.

Энэхүү зөрчлийн улмаас 6, 7, 9, 12 настай дөрвөн хүүхэд, таван настай хоёр хүүхдийг асран хамгаалагчийн хамт тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авч, ариутгал халдваргүйтгэлийг хийлгүүлэн хяналт тавьж ажилласан ажээ.

Эх Сурвалж: Сэлэнгэ Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Сэлэнгийн хилийн ойр орчимын оркуудаас ямар ч зан гарч ирж магадгүй дээ.. Хэцүү2

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button