НӨАТ-ын сугалаагаар таван хүн 10 сая төгрөг хожив
НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт боллоо.
Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 1-30-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207 мянга 697 баримт хамрагдсан байна. Сугалааны тохирлын супер шагнал 50 сая төгрөг байсан ч баримтын сугалааны найман орон нь таарсангүй. Харин 10 сая төгрөгийн таван азтан тодроод байна.
Баримтын сугалааны арын 3 орон тоо нь таарсан буюу 30 мянган төгрөгийн азтан: 26 мянга 277 иргэн
Баримтын сугалааны арын 4 орон тоо нь таарсан буюу 100 мянган төгрөгийн азтан: 2574 иргэн
Баримтын сугалааны арын 5 орон тоо нь таарсан буюу нэг сая төгрөгийн азтан: 271 иргэн
Баримтын сугалааны арын 6 орон тоо нь таарсан буюу 5 сая төгрөгийн азтан: 28 иргэн
Баримтын сугалааны арын 7 орон тоо нь таарсан буюу 10 сая төгрөгийн азтан: 5 иргэн тус тус тодорсон байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны дараагийн тохирол наймдугаар сарын 18-нд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.