НИЙГЭМ
ШУУРХАЙ: Хичээлийг хэвийн горимд шилжүүлж, танхимаар хичээллүүлэхээр боллоо

Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдан, өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж буй. Улмаар өнөөдрийн хуралдаанаар хичээлийг үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлж, даваа гаригаас танхимаар хичээллүүлэхээр боллоо.
УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батална. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товложээ.
Г.ЖАРГАЛ