ДЭЛХИЙ

БНСУ түгшүүрийн дохиогоо цуцалжээ

Данас далайн шуурга БНСУ-ын өмнөд нутгийг чиглэсэнтэй холбогдуулан түгшүүр зарласныг цуцалсан тухай тус улсын Цаг уурын албанаас мэдээлжээ.

Цаг уурын албаны мэдээлснээр, Данас далайн шуурга нь он гарснаас хойш дэгдсэн тав дахь шуурга бөгөөд Солонгосын өмнөд нутгийн Жиндо арлаас 50 километрийн зайд намжсан аж.

Далайн шуурганы улмаас нэг хүн гэмтэж, есөн хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд газар тариалан, хөдөө аж ахуйн бүс нутаг үерт автсан тухай мэдээлжээ.

Түүнчлэн  өнгөрсөн амралтын өдрүүдэд далайн шуургатай холбогдуулан БНСУ-ын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 200 орчим нислэг цуцлагдсан байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button