Нийгмийн

Р.Пүрэвдагва: Хөлдөө хийлгэсэн эмчилгээнээс допинг илэрчихлээ

Энэ жилийн баяр наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь допинг илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэдний нэг нь улсын аварга Н.Батсуурь мөн гэдгээ өчигдөр /2020.09.14/ хүлээн зөвшөөрч мэдээлэл хийн хүлцэл өчсөн.

Тэгвэл өнөөдөр /2020.09.15/ улсын арслан Р.Пүрэвдагва мөн л өөрөөс нь допинг илэрсний хүлээн зөвшөөрч хэвлэлд тодруулга өгсөн байна.

Тэрбээр энэ тухайгаа “Урьд шөнө хөдөөнөөс ирээд шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцлаа. Хориотой эмийн жагсаалтад 300 гаруй төрөл байдаг. Тэрний нэг төрлийн бодис илэрсэн гэж гарсан байна. Намайг бөхчүүд, тамирчид мэдэж байгаа. Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслаагүй явж ирсэн. Хөл маань сүүлийн 2-3 жилд сэдэрсэн. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнээс л илэрсэн юм шиг байна. Гэмшиж байна. Хориотой эмийн жагсаалт нь өөрчлөгддөг ч юм уу, би энд алдсан л байна. Ер нь бол санаатай хэрэглэх хүн би биш. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2020-09-15 11:42

БӨХЧҮҮДЭЭ эрүүл саруул сэтгээч

Холбоотой мэдээ

Back to top button