УЛС ТӨР

Айлчлалын дараа 14 хоног ТУСГААРЛАГДАХ ХҮМҮҮС

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өчигдөр /2020.09.16/ 15.00 цагт албан ёсоор эхэлсэн. Айлчлалын эхэнд тэрээр Гадаад харилцааны сайд Ц.Энхтайвантай уулзан хэд, хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Сайд Ц.Энхтайвантай цуг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй ДӨРВӨН хүн оролцсон байна.

Ван И-гийн айлчлал өнөөдөр /2020.09.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхах хөтөлбөрөөр үргэлжилж буй. Уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулгатай цуг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй ТАВАН хүн оролцжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй цуг мөн өдий тооны хүн оролцоно гэх мэдээлэл байна.

Айлчлалд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гадаад харилцааны сайд Ц.Энхтайван тэргүүтэй хүмүүсийг өнөөдөр үдээс хойш УОК-оос өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлана гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-16 12:33

21 honog tusgaarlaach

уншигч
уншигч
2020-09-16 13:06

Энэ хэрэгжих болов уу даа

irgen
irgen
2020-09-16 13:27

Tgeed tusgaarlagdah blguide saihan amraad awdaa mnai 3

Жонхуу
Жонхуу
2020-09-17 05:22

Шангрилад төсвийн мөнгөөр...

Холбоотой мэдээ

Back to top button