ДЭЛХИЙ

Доналд Трамп гурав дахь удаагаа Нобелийн шагналд нэр дэвшлээ

АНУ – ын ерөнхийлөгч Дональд Трамп Израйл болон Арабын хоёр улсын хооронд түүхэн энх тайвны гэрээ хийхэд томоохон нөлөө үзүүлсэн. Үүний үр дүнд түүнийг Нобелийн энх тайвны шагналд Норвегийн Парламентын гишүүн нэр дэвшүүлсэн юм. Уг үйл явдлаас хэд хоногийн дараа Серби-Косовогийн гэрээ хийгдснээр  Шведийн Парламентын гишүүн Трампыг дахин нэр дэвшүүлсэн билээ.

Тэгвэл Трамп дахин нэг удаа энх тайвны шагналд нэр дэвшсэн байна. Энэ удаа Австралийн хууль зүйн профессор Давид Флинт түүнийг дэвшүүлжээ. Флинт “Sky News Australia” – д ярилцлага өгөхдөө “Трамп АНУ-г дайнд оролцуулахаас удаа дараа татгалцсан. Ингэснээрээ тэр маш олон залуу Америкчуудын амь насыг авраад зогсохгүй дайнаас болж АНУ-д үүсдэг эдийн засгийн дарамтыг бууруулж байна гэсэн үг” гэжээ.

Энх тайвны шагналын эзэн энэ сарын 9 –ний өдөр тодрох юм байна

                                                                                     Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button