Нийгмийн

Б.Энхбаяр: Э.Батбаяр аа, миний хөгшин одоо боль оо

Өнөөдөр болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг гишүүд орхин гарав. Учир нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогтыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцуулав. Түүнийг гишүүд олонхоороо дэмжиж, амжилт хүсэж байсан. Харин С.Батхүлэгийг танилцуулахаар оруулж ирэхэд гишүүд олонхоороо эсэргүүцэж, картаа сугалан гарцгаав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ШЕЗ-ийн дарга Э.Батбаярт хандан  “миний хөгшин одоо боль оо гэж хэлсэн юм. Мөн тэрбээр “Хуулийн шаардлага хангахгүй хүнийг удаа дараа оруулж ирж, УИХ-ыг доромжиллоо” гэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button