Нийгмийн

Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг баталлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ өчигдөр /2020.11.05/ хуралдаж, дүүргийнхээ ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар нарыг баталсан байна.

Иймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг батламжлуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт уламжилжээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон Б.Сэмжидмаа нь нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга бол Ө.Сумъяабаатар нь өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button