Нийгмийн

Улаамгомд 2,8 км авто зам тавьж байна

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр Улаангом сумын нэгдүгээр баг нутагт 2,8 км авто зам тавьж байна.

Замыг  Мааз ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд унадаг дугуй, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг цогцоор нь  бүтээн босгох аж. Ийнхүү Чандманийн ард иргэд ая тухтай, амар тайван орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.

Улаангом сумын нэгдүгээр баг Чандмань нь аймгийн төв дахь газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд Улаангом-Хандгайт чиглэлийн олон улсын авто замыг хуучин нийгмийн үед барьсан байна. Одоо баригдаж буй 2,8 км авто зам нь Чандманий төв дотор дунд сургуулиас гэр хорооллын айл өрхүүд хүртэлх төв зам дагуу байх гэнэ.  

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button