УЛС ТӨР

НИТХ-аар хороодын дарга нарыг томиллоо

ИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан өнөөдөр /2020.11.23/ цахимаар зохион байгуулагдав. Хуралдаанаар хороо, дэд хороо байгуулж, дарга нарыг томилов. НИТХ-ын үйл ажиллагаа зургаан хороо, долоон дэд хороотой явагдахаар боллоо. НИТХ-ын төлөөлөгчид дэд хорооны тоог нэмэх санал гаргасан ч олонхын санал аваагүй юм. 

НИТХ-ЫН ЗУРГААН ХОРОО:

  1. Хүний хөгжлийн хорооны дарга Б.Наранбаяр
  2. Эдийн засаг төсвийн хорооны даргаар М.Халиунбат
  3. Засаглал эрх зүйн шинэтгэлийн хорооны даргаар Б.Мягмар
  4. Байгаль орчин ногоон байгууламжийн хорооны даргаар Л.Отгонбаатар
  5. Зам тээвэр хөдөлгөөн зохицуулалтын хорооны даргаар Б.Сэргэлэнбаатар
  6. Хот байгуулалт дэд бүтцийн хорооны дарга Н.Говьсайхан

НИТХ-ЫН ДОЛООН ДЭД ХОРОО:

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны дарга Г.Гангамөрөн
  2. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар М.Тулгат
  3. Хөрөнгө оруулалтын хяналтын дэд хорооны даргаар С.Эрдэнэбаяр
  4. Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хорооны даргаар Ү.Оюунзул
  5. Агаар орчныг бууруулах дэд хорооны даргаар Л.Ариунтуяа
  6. Замын түгжрэлийг бууруулах дэд хорооны дарга Г.Төгөлдөр
  7. Дэд бүтэц дахин төлөвлөлт дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хорооны даргаар Б.Өнөбат
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button