УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаан 17.00 цагаас болж хойшилжээ

УОК-ын хуралдаан Төрийн ордонд өнөөдөр 11.00 цагаас эхэлсэн. Улмаар 14.00 цагаас Засгийн газрын хуралдаан болох тов гараад байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаан 17.00 цаг болж хойшилжээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагт дуусаж байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдэх юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.