НИЙГЭМ

Ц.Төрхүү: Иргэдийн усны хэрэглээ нэмэгдээгүй

Засгийн газраас айл өрх, ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргасантай холбогдуулан цахилгааны ачаалал үүсч, зарим дүүргүүдэд хэдийн доголдол үүсээд эхэлсэн. Харин усны хэрэглээ нэмэгдсэн эсэх тухай асуудлаар УСУГ-ын дарга Ц.Төрхүү:

"Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор иргэдийн усны хэрэглээ нэг их нэмэгдээгүй. Мэдэгдэхүйц бус үл ялиг л нэмэгдсэн. Энэ нь энгийн үетэй ойролцоо үзүүлэлт. Иргэд ундны усаа дээдэлж, зөв зохистой хэрэглэж буй нь харагдлаа. Гэр хорооллийн өрхүүдийг хангах 700 гаруй худаг байгаа. 350 орчимд нь автомашинаар ус зөөвөрлөж хүргэдэг.” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button