УЛС ТӨР

Т.Доржханд Хөдөлмөрийн үндэсний намын дарга боллоо

Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржхандыг сонгожээ. Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.

Тус намын шинэ дарга Т.Доржханд илтгэлдээ “Бид Монгол хүнээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд арван тулгуур бодлогыг хэрэгжүүлнэ” гэжээ.

  1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.
  2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.
  3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.
  4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.
  5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.
  6. Боловсролыг онц эрхэмлэнэ.
  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.
  8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.
  9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.
  10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-15 12:20

Маш зөв. Үнэхээр уха�##�аг, юм үзэж нүд тайлсан, ядаж л шун�##�ынх нь хор гарчихсан хүн байна лээ. Дэмжиж байгаа шүү. Та нар шиг ухаантай хүмүүс л монголоо, эх орноо, монголчуудаа аварна. Хүчээ нэгтгэе. Дэмжиж байна 1000 хувь.

Зочин
Зочин
2021-01-15 13:00

Маш зөв нам. Дэмждэг шүү. мундаг з�##�уучуудтай

Холбоотой мэдээ

Back to top button