ДЭЛХИЙ

Лондон агаарын бохирдлыг бууруулах шинэ журам хэрэгжүүлнэ

Лондон хотын төв хэсэгт “үлэмж бага бохирдолтой бүс” хэмээх агаарын бохирдлын эсрэг шинэ журам хэрэгжихээр болжээ.

Уг журмын дагуу хуучирсан, их хэмжээний бохирдол ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хотын автозамын төвлөрөл ихтэй хэсгээр жолоодох бол төлбөр төлөх юм байна. Лондонгийн тээврийн алба энэхүү журмыг авч хэрэгжүүлснээр хуучирсан автомашинуудын тоо буурна гэж итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний тооцоолсноор өдөр бүр 40 мянган автомашин үүнд хамрагдах аж.

Лондон хотын засаг дарга Садик Хан, “хотын агаарын бохирдлыг бууруулахад дөхөмтэй чухал үйл ажиллагаа” хэмээн удахгүй хэрэгжих журмын тухай ярьжээ.

Журамд заагдсан бохирдол ялгаруулдаг тээврийн ихэнхи хэрэгслүүд хотын төвлөлрөлт ихтэй хэсгээр зорчихын тулд нэг өдрийн 12.5 паунд (16.31 ам.доллар) болж байгаа аж.

Map: London ULEZ zones

Жолоочид өөрсдийн тээврийн хэрэгслийг шинэ журамд хамаарах эсэхийг Лондонгийн тээврийн албанаас гаргасан цахим сайтын тусламжтай шалгах боломжтой. Мөн олон нийтэд мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлаж байгаа юм байна. Үүний дагуу:

-Евро 3 стандартад нийцээгүй мотоциклүүд

-Евро 4 стандартад нийцээгүй бензин хөдөлгүүртэй суудлын болон бага оврын автомашинууд

-Евро 6  стандартад нийцээгүй дизель хөдөлгүүртэй суудлын болон бага оврын автомашинууд

-Евро 6 стандарт нийцээгүй бүх төрлийн автобус, микроавтобус, том оврын автомашинууд хамрагдаж байгаа ажээ.

 М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button