УЛС ТӨР

“Хууччуул нь явах дургүй, шинэ сайдад горилогчдын тоо их”

ТАНХИМ: ХУУЧИН САЙД НАР ЭСВЭЛ ГАДААДАД ТӨГССӨН “АМЬДРАЛГҮЙ” ЗАЛУУС

У.Хүрэлсүх сонгуулийн дараа ер хэнтэй ч зөвлөхгүй шахам бясалгаж сууснаа танхимын сайд нараа гэнэт зарласан. Үр дүнд нь У.Хүрэлсүхийн арван жил, их сургуулийн ангийнхан, дээхэн үед тэднийхэнд их тус болж явсан айлын хүүхэд тэргүүтнүүд сайд болцгоов. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод С.Баярцогтын тархийг ашиглахаар ЗГХЭГ-ын даргаар авч, Аж үйлдвэрийн яам шинээр үүсгэж, Н.Алтанхуяг Засгийн газар тэргүүлэхдээ Эдийн засгийн хөгжлийн яам байгуулан, Х.Тэмүүжинд Хууль зүйн сайдын албан тушаал өгч байв.

Эдний ялгаа нь, Н.Алтанхуяг ч, Ч.Сайханбилэг ч өөрсдийн имидж, характир, барих чигээ тэргүүлэх Засгийн газартаа үүсгэж чадаж байсан. У.Хүрэлсүх дээр харин яг өөрийнх нь имидж үүсээгүй. Ерөнхийдөө сулбагар, том боссоо хаан гэж шүтсэн улсуудын нэгдэл болсон. Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдаар батламжлагдсаныхаа дараа сайд нэг бүртэй уулзана, багаа хэрхэн бүрдүүлэхээ ярилцана гэсэн хүлээлттэй байна. Тэрбээр МАн-ын генсек Д.Амарбаясгалангаас өөр хүнтэй сайд нарын томилгоогоор огт зөвлөлдөхгүй байгаа гэх мэдээлэл байна.

Одоо Л.Оюун-Эрдэнэ яг нэг өөрийн гэсэн имидж, характир үүсгэж, багаа бүрдүүлэх үү. Огцорсон сайд нараа аваад л У.Хүрэлсүхийн дараачийн дүр болж ажиллах уу гэх хүлээлт үүсэв. Эсвэл шинэ баг бүрдүүлж байна гээд дэд сайд О.Батнайрамдал шиг амьдрал мэдэхгүй, хэдэн цагаан захтай гадаадад том сургууль  төгссөн залуус оруулж ирнэ гэж ярьж яваа нь үнэн үү. Тэд нь ийм бусгаа цагийн салхинд хэрхэх үү  зэрэг асуулт үүсэв.


ДОТРООС: ХУУЧИН САЙД НАРЫН НЭГ НЬ Ч ӨӨРИЙГӨӨ “МУУ” ГЭЖ БОДСОНГҮЙ

Одоогийн яригдаж буйгаар бол,

Найдвартай үлдэх ангилалд: Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар, Н.Тавинбэх,

Сайдаас огцрох ангилалд: С.Чулуун, Б.Цэдэвсүрэн, Н.Энхтайван, Г.Сайханбаяр, Г.Ёндон,

Тодорхой бусаар яригдаж буй: Д.Сарангэрэл, А.Ариунзаяа, З.Мэндсайхан, Б.Мөнхбаатар, Л.Халтар, Я.Содбаатар,

Үнэндээ У.Хүрэлсүхийн Засгийн газраас Г.Сайханбаяр,Б.Мөнхбаатар нарын сайдаар ажиллах хугацаанд нь хэвлэлээр ч бараг нэр нь гарсангүй. Батлан хамгаалахынх нь сайд Сэлэнгэд очиж, голомт хумихаар явсан гэж дурдагдсан бол Говь-Алтайн угшилтай Б.Мөнхбаатар ганц нэгхэн удаа ипотек л ярив. Ер юу хийж бүтээдэг нь асар тодорхойгүй. С.Чулуун, Б.Цэдэвсүрэн нар баахан  хоцрогдсон социализмын үеийн бодлого ярьж, клубт бүжиг хэрхэн бүжихийг заадаг төдий улсаар л нэрлэгдэв.

А.Ариунзаяа сайдыг овоо дориун ажиллана гэсэн хүлээлт байсан ч  суурьгүй, хөнгөн байдлаараа хавь орчныхоо толгойг сэгсрүүлэв. Л.Халтар, Г.Ёндон нарт Ерөнхий сайд мэргэжлийн гэдгээр нь итгэж байсан ч Хармагтай дээр л гэхэд жинхэнэ онигоогоо чирсэн гэх. Тэдний ерөнхий төрх нь “У.Хүрэлсүх минь намайг сайд болгосон, энэ авралт бурхнаа юу л гэж хэлнэ. Түүнийг нь дагана”  гэх аяс. Хөшигний ард гэхдээ хөөрхөн хурган шунал, амбицууд эдэн дээр дуулддаг.

Улс орны тэргүүлэх салбаруудаа ширээ дэрлэж унтсан хүмүүст өгсөн нь эргээд мөнгөний урсгал, төсөв санхүүд ч асар их хор хөнөөлтэй. Түүнчлэн Б.Сарангэрэлийг БОАЖЯ-ыг жинхэнэ самарч, баахан хүмүүс гаднаас авчран, өмнөх багийг “ангайлгасан”, Н.Энхтайваныг наад захын дипломат ёс мэдэхгүй хөгөө хөлдөө чирсэн түүх домгууд шинэхэн хэвээрээ байна.

Чухамдаа Ерөнхийлөгчийн багийн өмнөөс сайн сөрж байсан Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар нар танхимаасаа ажил хэрэгчээр шалгарч, хөшигний ард Т.Мөнхсайхан, Н.Тавинбэх тэргүүтэй залуу сайдууд арай дээр нэртэй байв. Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болж буй гол шалтгаан нь, Рио-Тинто дээр баатарлаг дүр эсгэсэн гэх логик ч байна.


ГАДНААС:  Ц.НЯМДОРЖ ИДЭВХТЭЙ ГҮЙЖ, С.АМАРСАЙХАН, Д.ЗОРИГТ НАР МАГАДЛАЛАА ӨСГӨЖЭЭ

ХЗДХ-ийн сайдад Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Нямдорж, Сангийн сайдад Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэнгийн салсан эхнэр С.Төгсдэлгэр, А.Цогцэцэг гэхчлэн хэд хэдэн хувилбарууд яригдаж байгаа нь үнэн. Гэвч эцсийн бүлэгтээ юу ч тодорхойгүй.

Эл амралтын өдрүүдээр Т.Мөнхсайхан, Б.Сарангэрэл хоёр нь сошиалаар баахан зодолдож, Ц.Нямдорж, “Боролдой” Ш.Мягмар тэргүүтэй өвгөчүүл нь сайд болохоор хүн хартай уулзаж, Ж.Энхбаярын толгой ер амралтгүй ажиллаж, сайдын суудал мөрөөдөв. МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч нухацтай бодох цаг ирэв. Тэр нам дээрээ үлдэх үү. ЗГХЭГ-ын дарга болж үлдэх үү. Эсвэл С.Амарсайханыг засаг руу оруулж ирэх хувилбар дээрээ тогтох уу гэдэг нь яригдсаар байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Я.Содбаатарыг хааш нь шингээхээ ер олохоо больсон гэх.Түүнчлэн парламентын танхимд эвтэйхэн биеэ авч сураа ч үгүй байгаа Ч.Ундрамын нэр хүртэл сайдаар ажиллах боломжтой гэж сэвэгдсэн нь асар ичмээр. Ч.Хүрэлбаатар сайд ажлаа огт өгөхгүй гэж уурлаж яваа нь ч үнэн. Л.Оюун-Эрдэнэ энэ олон хүний хүсэл тачаалыг ийм их эрх ашиг дунд зохицуулах тамын тогоонд унасан гэлтэй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Арай дөнгүүр “өндөр” хардаг хэд нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ирэх 10 сард унана. Хөөргөж байгаад том нисгэх тактик. Тиймээс тодорхой үеүд Засгийн газарт орж ажиллахгүй гэх логик, яриа хөвөрч буй. Нөгөө талд МАН-аас яг төрийн ажлыг нугалж явсан Б.Баяртсайхан, Д.Мөрөн, Ц.Ням-Осор тэргүүтэй олон арван технократууд нь дөлж, хэзээд ч хэрэгт хийж мэдэх ойворгон залуу үедээ зайгаа тавьж өгөөд явцгаасан. Тиймээс ч Засгийн газар бүрдэх ийм торгон агшинд ажил хийдэг, нугалдаг, сэтгэдэг бус аль хүчтэй бүлэглэлтэй, мөнгөтэй, хорчин улсууд нь өөдөө явж буй нь нууц биш.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуульч
Хуульч
2021-01-25 08:29

Нямдорж одоо бас юу чив дээ

иргэн
иргэн
2021-01-25 08:56

Сарангэрлээс ичээд байна

zochid
zochid
2021-01-25 09:20

Ёндон бол бүтэхгүй шүү Би Хүкийн найз нэг ангийн анд надаар оролдохгүй гээл явж байгаа шүү тэхээр �######�уулаарай

Zochin
Zochin
2021-01-25 09:21

Khurelbaatar z##l

Zoe
Zoe
2021-01-25 09:21

Khurelbaatar z##laarai

багш
багш
2021-01-25 09:45

Боловсролын сайдаар боловсролтой (наад зах нь эрдмийн цол зэрэгтэй), шинэлэг сэтгэлгээтэй, чадварлаг хүн тавьж үзээрэй.

Z
Z
2021-01-25 11:07

Nyamdorj Oyunerdened jinhene tushig bolno doo. Mun j.enhbayar ......

Зочин
Зочин
2021-01-25 11:09

shineer tomilno shuu

Зочин
Зочин
2021-01-25 11:29

Ш�##� дэмий нийтлэл байна. Хувийн үзэл бодлоороо баахан дэмий донгосчээ

зочин
зочин
2021-01-25 11:37

одоо хамгийн гол зүйл эмнэлэг боловсрол хоёр л их чух�##� даа бусад нь яахав дээ болно биз дээ

Доржоо
Доржоо
2021-01-25 11:58

Өөрийнхөө багийг шинээр бүрдүүлэх нь туйлын зөв шүү

Zochin
Zochin
2021-01-25 12:08

Засгийн газраараа унасан бол унасан шиг унаад шинэ хүмүүст ажлыг нь өгөөд хийлгээд энд тэндхийн сайт дээр хуучин сайдаа авч үлдэе гээд ш�##� инээдтэй юм бичиж байх юм. Өөрсдөө ичдэггүй юм уу? арай л сан�##� сууд�##� дуртай гэхэд Жишээ нь Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон больчихоосой. энэ хүнээс өөр инженер Монгол Улсад �##�га уу? шинэ з�##�уу мэргэжлийн инженер зөндөө л байна. Энэ өвгөн шиг хүүхдийнхээ төлбөрийг төлүүлчихээд юу ч болоогүй юм шиг сууж байдаг бас болоогүй ээ Уурхайн хэдэн ажилчдын ээлжээ ч зөв эмх цэгцтэй солиулж чадахгүй г�##�зуу хүн шиг хөдөө байгаа хэдэн хүний нэрийг өдөрт 3 удаа авдаг. Үнэн бүтэхгүй

Болд
Болд
2021-01-25 12:09

Өөрийн багаа бүрдүүлж ажиллаж байж л амжилттанд хүрнэ. ЗГ нь Хүрэлсүхтэй яваач ээ

zochin
zochin
2021-01-25 12:33

За яахав вэ? туршлагатай л хүн байх хэрэгтэй хурдан сэтгэдэг яар�##�тай хувилбар гарган шийдвэрлэдэг зөв хандлагатай хүн байв�##� боллоо баячуулын бүлэглэл бол хэцүү нөгөө хонгилоор явна л гэсэн үг.

Зочин
Зочин
2021-01-25 13:01

Zasgiin gazraa chirch unagasan Mungusaihan gegch ter chigeeree z##lah bailgui

Зочин
Зочин
2021-01-25 13:20

НЯМДОРЖ �######� ХҮҮР ЧИНЬ

Hhj
Hhj
2021-01-25 13:34

хүрэлбаатар хэрэггүй

Иргэн
Иргэн
2021-01-25 14:55

Огцорсон л бол бүрмөсөн явсан гэсэн үг. Шинэ Засгийн газарт хуучин ЗГ-ын гишүүдээс нэг ч хүн орох ёсгүй. Нөгөө улс төрийн, төрийн �##�баны соёл гэж яриад байгаа юм нь ядахдаа энэ байх бол уу гэж бодож байна.
ЖДҮ-чид, настангууд төрөөс хол байх нь өөрт нь болон бу�####�д өлзийтэй. Цагийн юм цагтаа л гэдэг. Одоо болно. Төрд шударгаар ажиллах хүмүүс түмэн олон дунд зөндөө бий. Харамс�##�тай нь мөнгөгүй, өнгөгүй, танил т�##�гүйдээ л болоод байгаа юм даа.

Уул
Уул
2021-01-25 15:45

Байхгүй, АНавсан аманд жижүүрлэсэн ямарч бүтээлгүй хэвтэж байнга зээл авч яаж хусахаа бодож явдаг хөгийн нөхөр хэрэггүйээ!!

Зочин
Зочин
2021-01-25 16:45

zorigt bgaa yum u. bayar, bayartsogttoi hamt baih yostoi hun biz de. buru zuil hiisen hariutslaga huleeh yostoi hun.

Зочин
Зочин
2021-01-25 18:35

Хүрэлбаатар, Нямбаатар 2 одоо болноо. Улсаар битгий тоглоод бай

иргэн
иргэн
2021-01-25 20:05

баяртсайхан мундаг ажиллаж байсан шүү

Асууя
Асууя
2021-01-25 20:14

Юун бас нэг с�##�сан эхнэрийн тухай бичээд байнаа? Үгүй байлгүй дээ???

ARIUNZAYA HUDLAAA SHUU
ARIUNZAYA HUDLAAA SHUU
2021-01-25 22:56

ARIUNZAYA BOLI BOLI, HUDLAA PR HIIHEES AJIL HIIHGUI AVGAI BN LEE. SOCIALAAR L HUDLAA PR AMDIRAL DEER HUDLAA GAR BN LEE

Иргэн
Иргэн
2021-01-26 00:02

Хэнийг ч битгий үлдээ өөр хүмүүсээр солиж байж л Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлнэ. Олоныг үлдээвэл намар унах нь тодорхой

эгэл
эгэл
2021-01-26 02:04

Нямбаатар үлдэхэд зүгээр ер нь бол шадар сайд,боловсрол ,эрүүл мэнд ,уул уурхай, гадаад хэргийн сайд нар солигдсон нь дээр

Иргэн
Иргэн
2021-01-26 07:07

Хүрэлсүхийн баг сайдууд нь маш муу чадваргүй хүмүүс.Ард түмэн тэнэг биш нүдэн дээр илт байгаа.Хэн нь хэн гэдгийг мэдэж байгаа.Өөрчлөх хэрэгтэй.Үгүй бол удахгүй тэднээс болж засаг огцрох байлгүй.

Зочин
Зочин
2021-01-26 08:07

Юун Нямдорж, Сарангэрэл хол лчиж гу.цацгаа!

хариуцлагатай бай
хариуцлагатай бай
2021-01-27 16:25

г�##�зуу хүн шиг бичих юм

Холбоотой мэдээ

Back to top button