ТЭДНИЙ ДАЙН: У.Хүрэлсүх төмөр замын төслүүдийг цагдаа,тагнуулаар шалгуулж, Х.Баттулгын НУУЦЫГ ДЭЛГЭНЭ

-У.ХҮРЭЛСҮХ ОГЦРОХООСОО САРЫН ӨМНӨ ЦАГДАА, ТАГНУУЛД ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ-
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжиж буй төмөр замын төслүүдийг Сангийн яам, Үндэсний аудитын газар оролцуулан шалгах чиглэл өгсөн байдаг. Энэ бол У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээс буухаасаа сар хүрэхгүй хугацааны өмнө өгсөн лүндэн нь юм. Тэрбээр Ерөнхийлөгчтэй “андлалцаж” явахдаа төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгөөр барихыг зөвшөөрч улмаар засагт хамаарах бүх эрхээ Ерөнхийлөгчийн хүмүүст шилжүүлж өгсөн хүн нь У.Хүрэлсүх өөрөө билээ. Гэвч сүүлийн саруудад ҮАБЗ дээрх төрийн гурван өндөрлөгийн эв түнжин таагүй уур амьсгал руу шилжиж, У.Хүрэлсүх гэдийсээр эцэст нь танхимаа өгч гарч одов.
Тэгвэл тэсэрч бас тэнэглэж чаддаг У.Хүрэлсүхийн хаврын улс төрийн тоглолт юу байх вэ. Эдгээрийн хамгийн эхэнд төмөр замын төслүүд тойрсон “но”-той асуудлууд сөхөгдөх нигуртай. Учир нь, Ерөнхийлөгчийн үлэмж их нөлөөлөлтэйгөөр ҮАБЗ-ийн дэргэд төмөр хариуцсан ажлын нэгж байгуулж, тендерийн сонгон шалгаруулалтгүй ихэнх ажлуудыг явуулсан гэгддэг. Тэдний ямар ч хяналтгүй төмөр зам руу урсгасан мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргасан. Нэгэн үес Ерөнхийлөгчийн хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийн учрыг олж чадахгүй мунгинасан удаа ч бий. Гэвч эцэстээ Гавьяатаар энгэрийг нь цоолох замаар амыг нь барьсан зэрэг маш олон хардлага дагуулах кэйсүүд энд нэрлэгдэнэ.
Б.ГАНХУЯГ: ЭТТ САНХҮҮЖИЛТИЙН 95.8 ХУВИЙГ ГАРГАСАН, МӨНГӨ ҮРСЭН ХҮМҮҮСИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягийн хувьд ч тэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд “2019, 2020, 2021 оны санхүүжилтийн 95.8 хувийг манай компани гаргасан. Тэгэхээр бидний өгсөн мөнгийг үрж байгаа нөхдийг шалгах ёстой” гэх агуулгыг хэлсэн байдаг. Хөшигний ард төмөр замын ажил гүйцэтгэж, шийдвэр гаргаж, гарын үсэг зурж буй МТЗ-ын захирал Р.Батсүх, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Б.Ганхуяг, Ерөнхийлөгчийн нэрээр мөнгөний зарцуулалтад өндөр нөлөөтэй оролцсон хэн бүхнийг ирээдүйд заавал шалгагдана. Шоронд орох ч тодорхой” гэж яригдах болсоор нэлээд удсан нь нууц биш.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр зам дээр хувийн шунал гаргаагүй, шахаа хийх зэргээр чичрээгүй гэгддэг. Тэр ч утгаар “Төслийн нэрээр төрөөс хулгай хулгай хийгсэд байж болохгүй. Маш сайн шалга” гэж Тагнуул, цагдаад бардам үүрэгдсэн гэх. Түүнчлэн өнгөрөгч намар Засгийн газраас төмөр замын төслүүд дээрх Ерөнхийлөгчийн нөлөөг багасгахын тулд зарцуулалтыг нь хянаж, олголт хийдэг тусгай сан байгуулах хувилбар хүртэл яригдаад өнгөрсөн билээ.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ОВОГЛОГДОЖ, ЗАСГААС МӨНГӨ НЬ ГАРСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД
Хачирхалтай нь, Засгийн газарт шууд харьяалагддаг “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын мөнгө гараад байгаа мөртлөө Ерөнхийлөгчөөр төслүүд нь овоглогдсоор ирэв. УИХ-ын харьяаны бус, дээрээс нь чиг үүргээс нь өөр аж ахуйн асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, төмөр замын төслүүдтэй танилцсан удаатай. У.Хүрэлсүх бол газрын тос боловсруулах үйлдвэр дээрээ л очиж, хэдэн сүржин үг хэлчихээд ирснээс цаашлаагүй. Харин Ерөнхийлөгч байсхийгээд л амралтын өдрүүдээр төмөр замаа эргэж явсан.Бүр орон нутгийн сонгуулиар АН-ын гишүүдийг улсын өнцөг бүрээс авчирч, ЕТГ-ын зардлаар төмөр зам үзүүлсэн түүхтэй.
Ерөнхийлөгч ингэж үлэмж хүч гаргах замаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын ажилд “Эрдэнэс Тавантолгой”-гоос 750 тэрбумыг өгөх шийдвэр гарч байв. Мөнхүү 800 тэрбумаар босох өртөгийн тооцололтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замыг бариулах ажилд ч үлэмж мөнгө гаргасан. Улмаар Тавантолгой дээр IPO босгох ажил гацсан тул төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой”г түшиглэж явуулахаас өөр аргагүй болж, 2020 онд дахиад л мэрэв. Гэвч ҮАБЗ-өөс чиглэл гаргаж, Засгийн газар, УИХ-аар асуудлуудаа шийдүүлсэн цаг нь У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын найрамдалт харилцааны алтан үе дуусч байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: У.Хүрэлсүх ер гэнэт огцормоор санагдаад, тугаа өргөчихсөн юм биш. Кабенитаараа огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх суурь тавих план нь бүр эрт зурагдсан байснаа хугацааг нь наашлуулсан гэх хувилбар нэлээд үнэмшилтэй. Угаас түүний улстөрд өгсөж ирсэн арга барил нь том эрх ашигтай хамаарлаас түдгэлзэж байгаад “үздэг” агуулгыг хадгалж ирсэн. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа буухын өмнөхөн Цагдаа, Тагнуулд чиглэлд өгч, Б.Ганхуягийг “Зарцуулсан мөнгөний учраа олоорой чи, шоронд оров” гэж загнасан нь санамсаргүй хэрэг биш юм. Тэр үүнээс цааш жаахан “шатахад” л ҮАБЗ дээр яригддаг байсан төмөр замын нууц гэгддэг агуулгуудыг ил гаргаад шидчихнэ.
Нөгөө талд төмөр замын төслүүдийг хэт хүчилж, худалдан авах ажиллагааны хууль дүрмүүд төдийлөн мөрдөлгүй, өөрийгөө хүрээлсэн юу ч хийж мэдэх хэдэн “эвгүй” улсад хариуцуулж, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Р.Батсүх тэргүүтэй МАН-ын цүнх баригчдыг ТӨХК дээр нь шууд “базсан” зэрэг Ерөнхийлөгчийн үйлдлүүд ч хэрээс хэтэрсэн. Яг зориод, хуулийнхан шалгах л юм бол хүрээний бузраас ч их зүйл төмөр замын төслүүдээс гарах нь тодорхой юм. Ирээдүйд ч энэ төслүүдийн зарцуулалт өнөөгийн Ерөнхийлөгчийг ихээхэн хэмлэх биз ээ. Сонгуулийн зэвсэг болгон ашиглах гаргалгаагаа ч У.Хүрэлсүхийн багийнхан хэдийнэ бодчихсон л байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүк EӨК болчихоод жэнко-г шоронд хийгээд төмөр замд эзэн сууна
ХҮҮК тун овилгогүй хүн гэнэт муйхар шийдвэр гаргадаг тэрийгээ дараа нь эвтэйхэн тайлбарладаг намынхан нь ч ойлгодоггүй юун ерөнхийлөгч болох
ЯАГААВ. НӨГӨӨ. БАДАРЧИН. ЯВСАН. ГАЗАР. БАЛАГТАЙ. БАТГАНА. СУУСАН. ГАЗАР. ӨТТЭЙ. ГЭЖ. Х.БАТТУЛГА. ЮМ. ШИВ. ДЭЭ. ХҮНИЙ. ГАРААР. МОГОЙ. БАРИУЛЖ. ӨӨРӨӨ. ГАМГҮЙ. ҮЛДДЭР. БАЙХ. НЬ. ТӨМӨРЗАМЫГ. МАШ. САЙХ. ШАЛГАХ. ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ. ИРГЭДИЙГ. ТАТВАРЫН. МӨНГӨ. ШҮҮДЭЭ.
Эгүүр зэвүүн ш тээ. Бүр нэг дургүй хүртэл бичжээ. ТЭГЖ ЯРЬВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГААГҮЙ БОЛ МАНГАРУУД ЭНЭ ТОМ ТСЛҮҮДЭЭ ЭХЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН. МАНЛАЙЛАЛГҮЙ НАМ
Хүрэлсүх шиг Худлаа Сүржин, Урвагч Офицер ховор байх, бас л Хуншгүй өөдгүй Эрийн шинж гаргаж байна шүү, Хүрэлсүхийг ч гэсэн Өөрийн шалгах хэрэгтэй л бол уу, ийм Чоно нь санаатай, Нохой зантай Хүнд Ерөнхийлөгчийн суудал зохихгүй ээ,
Женко бол наанаа худлаа гэмгүй царайтай яг үнэндээ бол бүх зүйлийн хорыг хутгаж байдаг юм бишүү. Төмөр зам, Майдар хот, Тариалан эрхлэлтйн сан, Үнэ тогтворжуулах сан гэх мэт маш олон тэрбум Баттулгын оффшор луу орсон байхдаа хөөрхий
төмөр замаас гадна майдар гэж бна.
Энэ женкогийн шуналд хязгаар алга. Ж нь: сонгуулийн үеэр АН ын гишүүдийг тэр төмөр замаа үзүүлэхээр хэдэн мянгаар нь УБ төмөр замаар үнэгүй зөөсөн, тэр мөнгө хаанаас гарсан бэ. Энэ ч хуссан мөнгөнийх нь дцсал төдий байхаа
жэнко мафыг шалгах цаг нь болсоон бас шудрага ёсны төлөө шүүх засаглалыг түүний савраас салгах хэрэгтэй
jenko bol mergejliin hulgaich gej elbegdorj n todorhoilson, unenshdee, hulgaich luivarchdaas mongol hezee salah yum boldoo!!! hudlaa sain hunii dur esgesen hulgaich, luivarching medeh humuus n medeed l helj bgaa shuu dee!!!
БАТТУЛГАА АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ ЧИ УЛСДАА МУУ ҮЙЛ ИХ ХИЙЛЭЭ ТӨМӨР ЗАМ ГАЦААГЧ АХМАДУУДЫГ ЯАЛГАВАРЛАСАН УЛСЫН МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ПОПУЛИЗМД ТУРХИРЖ БН ЧАМАЙГ ДЭМЖИЖ БАЙСАНДАА ИХ ХАРАМСАЖ БАЙНА
Төмөр замын олон тэр бум төгрөгнөөс гадна идсэн мөнгө их шүү дээ. Баттулга. Хүрэлсүх ч аод түмний амьдралд хэрэг болсон доо.
Баттулга чинь ямар аймаар нөхөр вэ ер нь тэгээд үе үеийн төрийн өндөр албатангууд шулж хуйвалдаж идээд цадахгүй л б.даг юм б.на Монгол улс минь яана даа дандаа л хонины арьс нөмөрсөн чонон сүгнүүд байх юм эднээс хэзээ нэг салдаг болдоо
Яг л өрнөсөн процесс байна. Хүрэлсүх тэнэгтээ огцроогүй. Баттулга төмөр зам тавихдаа түүнийг гэнэдүүлсэн. Мэхиыг мэхээр хариулах гэж Хүрэлсүх огцорсон
Тал талаас нь гаргалгаатай бичжээ. Хүк төмарзам дээр манлайлал үзүүлэхгүй сайн дураараа яах гэж өгсөн бэ. Ерөнхийлөгчийн засаглалтай улс шиг болох алхмыг нь мангарууд өөрсдөө тавьж өгчихөөд уйлцгаах юм.
Ганхуяг шоронд орно
ШАЛГА ШАЛГА САЙН ШАЛГА
Баттулга гэж мангас төмөр замаас 1 насаараа салахгүйнэдээ
Ингэх цаг нь нэгэнт болсон. Ер нь ч тэгээд ХАРИЛЦАН ХЯНАЛТ гэх онолын сүржин нэр, даржин агуулга дор засаглал нэг нь нөгөөгөө хянах бус харин ч эсрэгээрээ улс төрийн шантааж хийж улмаар түүн дээрээ "буулт" хийн ойлголцдог гажиг жишгийг халах цаг нэгэнт болсон. Болдог бол Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгодог болмоор. Гэхдээ өдгөө 2021 оны 6 сарын 9-нд Монголчууд бидэнд нэг талдаа гарч үүргийг оногдуулсан шиг ноогдуулж, хариуцлагыг нэхсэн шиг нэхэх боломж бүрдэж байна. Эсвээс 6 жилийн дараа дахиад л өнөө "би уг нь хийх гэсэн чинь засгийн эрх барьж байгаа нам, уих намайг юу ч хийлгэсэнгүй" гэх мянгуужингийн үлгэр, ард түмний бухимдал л болно шүү. Ээ дээ ухаантай байж зөв сонголт хийчих юмсан...
Элбэгдорж төмөр замын 280 сая долларыг идсэн хэргийн араар ороод мөрдөн шалгалт хийлгээд байсан нь юу болсон юм болоо? Хэсэг авилгачдыг барих гэж оролдсон гэж дуулдсан тэгээд таг чиг. Ард түмэндээ үнэхээр хайртай юм бол Элбэгдорж мэдэгдэл хийх хэрэгтэй.
Эрдэнэс тавантолгойн тэр ашигөөр хаашаа яваад бгааг шалгах цаг нь болсон, уул нь Сангийн яамны шалгалт орсон гсн дээ, дүн нь гарах болж л баймаар юм хө
tomor zamaa l bitgii zogsoochihoosoi blee,hoorondoo baildah n ch yahav
Erunhii saidiin chiglel daalgawaraar tsagdaa shuuh prokuror tagnuuul ajillaj bj bolohgui hereg huuliin bguullaga daalgawar awch tushaal awch ajilladag bol ajlaa ugtsguuguurei. Unahdaa uher buugaa tawiw gegcheer muudaltsahaar suhnu barina muudaltsshgui bol suhuhgui gedeg bol huuli bus uil ajillagaa huuli bus zuil bol ert hariutslagaa uureed yawah uchirtai.
Ene toriin mongoor barisan toriinh tor ezen suuna iim hudal zuil bichij yahav dee mongol uls zamtai bolno Battulga Hurelsuh hoer eh oronch humuus itgej bn( novshiin uls toriin bicheech....
Ene toriin mongoor barisan toriinh tor ezen suuna iim hudal zuil bichij yahav dee mongol uls zamtai bolno Battulga Hurelsuh hoer eh oronch humuus itgej bn( novshiin uls toriin bicheech....
Харамсалтай юм болохнээ
.Дахиад үнэн худал нь мэдэгдэхгүй хэдэн жил бие биенээ муулна.Нөгөө сүржин эхэлсэн төмөр зам зогсоно.
БӨГСӨӨ САЙН УХАЛЦ!!! ИХ ЮМ ГАРАХ ШИнжТЭЙ АЛЬ АЛИНААС нь ЮМ ГАРНА!!!
Хүрэлсүх итгэл даахгүй хүн байна. АРДУУД их итгэл үзүүлсэн.
за даа энэ сүгсэлзүүр онгироо, мэдлэггүй битүү хар цэрэгт ерөнхийөгчийн суудал зохихгүйдээ. дэмий. ямар ч буйр суурьгүй, хүн мөс хөлийн шивэр болсон, өөдгүй новш шүүдээ. өөрийнхөө ах дүүгээр өөрийгөө тагнасан болгож худал жүжиг тавьж байгаад ерөнхий сайданцааар хэдэн жил суусан. бүтээсэн зүйлгүй. хананд зураг нь үлдэх юм биздээ. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгтэй энэ нөхөр Занданматар 2 шууд холбоотой ба арай гэж залилан аргалж мултарсан шүүдээ.
Ерөнхийлөгчийн алба төмөр зам тавина гэж юу байхав.ЗГын шууд хариуцаж хийх ажил.Хүрэлсүх өөрийгөө шалгуулах гэж огцорсон байна.Өөрийгөө тагнаж чагнадаг хүн шүү дээ
ҮАБЗ н дэргэд төмөр замын хэсэг байгуулсан гэнүү , учир утгаа алдах юм даа , тз ажил нууц гээд байгаа , ард түмний баялагаас олсон мөнгийг том дарга нар хуулиас гадуур нууц зарцуулдаг болж байна
Хуурандаад зөндөө бодол байсан болоод л "сэтгэл нь шимширсэн" ш дээ. Бас Сү ах хангалттай шахсан, бас шагнасан байх. Маш тааруу үйл хийгээд "бултсан" даа. Ийм эр хүн байгаад ч яах юм билээ. Ёстой амьд яваад ч яах юм билээ гэдэг шиг .... Хов жив ярьдаг эмэгтэйгээс долоон дор хагаран бутаргах худал үнэн юм яриад, хараа харц нь өшөө хорсол илэрхийлээд, заналхийлсэн өнгө аястай сэтгэгдэл төрүүлээд бууж өглөө, Хүрэлсүх. Залуугийн зэрлэг танхай авир нь "үнэртэж" байнаа лээ дэг. Насаараа хил хязгаар манаж, цэрэг арми командалж, дайн тулаанд орж явсан Алдар гавъяатай "жинхэнэ ясны" хурандаа ч биш дээ. Намын нэрээр ах нарын дэмжлэгээр гар нь хөдөлж байсан "утсан хүүхэлдэй л" байлаа даа. Одоо хийх ажил нь Баттулгыг харлуулах юм байна. Ийм ч эр хүн байх гэж дээ, хөөрхийс.
Ашгүй ашгүй, булайнуудын булай дэлгэгдвэл төр л цэвэршинэ
Uxval uxsan shig uxaarai. Ix yum garnda
Battulga yrunhiilugch bolohgui bol shoronluu yvna. tegeed l uhen hatan pr hiigeed bga bh
төмөр замаа барьснаар монгол хожно 10 жилийн дараа бид бахархаж ярьж байх биз дээУлсын тэргүүн хүн анхаарч ач холбогдол огвол том төсөл хэрэгждэг гэдгийг харж байна Бие биенээ барьж идэхнүү Газар шороогоо зараагүй бүтээн байгуулалтаа дэмжицгээ залуус минь
Оюутаны холбооныхон л шоронд орно биз өөр яавал гэж
Таван толгой Гашуун Сухайтын төмөр замын ажлаа гүйцээсэн бол улс орны эдийн засагт үр өгөөжтэй байх байлаа.
Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэн газраа дахиж эргэж ирдэг гээ биз дээ, түүн шиг нэгэнт ашиг унагаад сурчихсан еөк маань хамгийн их ашигтай гнмт хэргийн газар болсон төмөр замаа санаандгүй ч сонгоогүй байх оо, их бүр ихийг хусах л гэж
GANHUYAG bol CV giin tunkhiig sain barij baigaad 5 tolgoin tuluunii hun bolson baih niguurtai...
МОНГОЛД АМЬДРАХ САЙХАН ЖУУЛЧИД МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГ БОЛ 1001 ШӨНИЙН ҮЛГЭР ШИГ МАНАЙ ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ҮЛГЭРИЙГ СОНСООЛ ЗУГААТАЙ ШҮҮ.
Хоорондоо алалцаад хамаг булай булхайгаа дэлхий нийтээр зарла
Хүрэлсүх одоо ерөнхийлөгч болохгүй байхаа . Хүнд хэцүү цагт ард түмнээ хаяад зугтаасан хүн шүү дээ . Их Хурлын сонгуулийн үеэр Цогоо, Хүрлээ хоёр зах дээр наад хурандаа чинь хуурандаа хуурна гээд байсан яг үнэн бна шүү
Huukiin emzeg tseg saijruulsan tulsh, neftiin uildver shuu.
Эвтэй байж төмөр замтай л болбол монголчууд бид л хожино шүү дээ хоорондоо муудалцаад байвал хэн хэн нь хүний хоол л болно доо
ГуЦӨӨ урвагч далдага шалчигнуур худлаа сүржин гарын даржин санаа барахгүй. Ийм овилгогүй хүнийг Төрд ойртуулах цээр цаазтай Эзэнт гүрний үргэлжлэл шүү. Юун Еөөк Хүүкээ ч хийж чадаагүй шалдан тархит.
Hvrelsvh yahnav de.hugiin zan gargaad chi hol yavahgvide. Uuriinhuu unah nvhee maltjee huurhii amitan.
Хүрэлсүх ээ Эхлээд ял авч байсан МӨНГӨӨ ТОДОРХОЙЛЧИХ ОО, СҮР ДАНЗАН ХУДАЛАА ТОПООРДОЖ Су Батболдынхоо төлөө хийсэн балагаа төөрөлдүүлэх гэж ингэж жүжиглээд хэрэггүй чамайг угаасаа ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОХГҮЙ !!! Бас замын дундаас ХАЯАХ ХҮН Ш ДЭЭ,,
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ 2023 ОНД БОЛНО. ХҮҮК ГЭНЭДСЭН
Зурхайд бууснаар Женко, Хүүк 2 эвлэрэх юм байна.