ЭДИЙН ЗАСАГ
“Turquoise Hill Resources” компанийн хувьцаа 16.20 ам.долларт хүрчээ

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шаардлагатай бол цуцалж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр түгсэнтэй холбоотойгоор “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа нэгдүгээр сарын 8-наас 11-ний өдөр хүртэл 11.70 ам.доллар болж буураад байсан. Харин нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш тогтмол өссөөр, хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 16.20 ам.долларт хүрлээ.
Тус компанийн хувьцаа 2020 онд хамгийн ихдээ 12.42 ам.доллар болж байсан түүхтэй. Мөн өнгөрсөн оны энэ үед 5.65 ам.доллар байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.