Холбоотнуудаа Ормузын хоолойн асуудалд туслахыг шаардсан Трамп бодлоо өөрчлөв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилтай хамтран эхлүүлсэн дайныхаа талаар зөрүүтэй зүйл их ярьж байгаа. Тэрбээр энэхүү дайн нь жижиг хэмжээний цэргийн ажиллагаа, дайнд ялалт байгуулсан гэж хэлсэн. Үүнийхээ дараа тэр эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй хэмээсэн юм. Мөн тэр бараг дууссан дайнд бусдын тусламж хэрэггүй гэж хэлснийхээ дараа холбоотнууд нь Ормузын хоолойг нээхэд тусална гэж бодож буйгаа илэрхийлсэн. Тусламж хүссэн өнгө аясаа тэр нэг хоногийн дотор өөрчилж, Ормузын хоолой руу Их Британи, Япон, Герман, БНХАУ гэх мэт орнуудыг байлдааны хөлөг илгээхийг шаардсан билээ.
Тэгвэл тэр байр сууриа дахин өөрчилж АНУ Ормузын хоолойг нээхийн тулд НАТО, Япон, БНСУ эсвэл Австрали гэх мэт орнуудаас тусламж авах хэрэггүй гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Бид цэргийн хүчээр томоохон амжилт гаргасан учраас НАТО-гийн тусламж хэрэггүй, хүсэх ч үгүй байна. Хэзээ ч тусламж хэрэгтэй байгаагүй. Бас Япон, Австрали эсвэл Өмнөд Солонгосын тусламж ч хэрэггүй. Дэлхийн хамгийн хүчирхэг орон болох АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд хэлэхэд бидэнд хэний ч тусламж шаардлагагүй” гэсэн байна.
Эх сурвалж: Yonhap News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zub ho MUUSAIN GUILAGCHINGUUDAAS YU CH BUU GUI . BUGDEEREE AIMHAI HOGNUUD