ДЭЛХИЙ

Олон улсын валютын сан Пакистан улсад зээлийн мэдээллээ өгөхийг хүсчээ

Олон улсын валютын сан (ОУВС) Пакистан улсад зээл өгөх талаар ярилцаж байна. Ингэхдээ Пакистан улсаас Хятадаас авсан зээлийнхээ дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөхийг хүсжээ. Сүүлийн уулзалтынхаа үеэр ОУВС нь Бээжингийн Исламабад үзүүлж буй санхүүгийн тусламжууд нь санаа зовоож байгаагаа илэрхийлсэн юм байна.

Гэвч Пакистаны талаас энэхүү ОУВС-гаас өгч байгаа зээл нь давхар ашиглагдахгүй гэдгийг амлаж байна. Пакистаны ерөнхий сайд  Асад Умар “Пакистан болон ОУВС хоёрын хэлэлцээ ирэх өдрүүдэд бүрэн шийдэлд хүрнэ” гэжээ.

“Сүүлийн хоёр өдөр бид тодорхой хэмжээний ойлголцолд хүрлээ. Ирэх  өдрүүдэд ч бид бүрэн хэмжээний тохиролцоонд хүрнэ” гэж Пакистаны сангийн яамны сайд Дэлхийн банкны Захирал Давид Р Малпасс болон ОУВС-гийн өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа хэлжээ. / Дэлхийн банкны Захирал Давид Р Малпасс /

Өнгөрсөн жилүүдэд Пакистанд Хятад улсаас /Пакистан – Хятадын зах зээлийн коридор / төслөөр том жижиг нийлээд 6,2 тэрбум ам.долларын төслүүд байгуулахаас гадна 6.5 тэрбум ам.долларын зээл олгосон  байна. Түүнчлэн 2 тэрбум ам.долларыг Пакистан улсын банканд байрлуулжээ.  Өнгөрсөн оны аравдугаар сард Пакистан ОУВС-гаас тусламжийн зээл хүсэж байсан.

Пакистан улс нь Америкийн Нэгдсэн Улсын террорист халдлагатай холбоотойгоор эдийн засгийн тусламж үзүүлж байснаа тасалсны дараагаар эдийн засгийн хүнд байдалд байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button