УЛС ТӨР

АН: Үүргээ биелүүлээгүй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх ёстой

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-ЗАМ ЗАСВАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА-

Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонслоо. Зам засварын ажлууд гадны зээл тусламжаар хийгдэж буй. Эдгээр ажлууд чанартай хийгдэх ёстой. Үүний хажуугаар иргэдийн бухимдуулж байгаа зүйл бол түр замын асуудал.

Тухайлбал, Налайхын 20 гаруй км замын хажуугаарх түр зам, Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замууд иргэдийг маш их бухимдуулж байна. Яагаад гэвэл тэдгээр замууд стандартын дагуу хийгдээгүй. Дээр нь энэ жил бороо хур ихтэй учраас түр замаар явахад хүндрэлтэй, иргэдэд эдийн засгийн хохирол учруулж байна. 

Яамны зүгээс өгсөн мэдээллээр эдгээр замын ажлын санхүүжилтийн нөхцөл байдал хангалтгүй байгаа нь харагдаж байна. 200 гаруй км түр зам тавихад 6.5 тэрбум төгрөг төсөвлөнө гэдэг байж болшгүй зүйл. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг холбогдох яаманд хэллээ. 

Мөн АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийн даргад гурван зүйлийн шаардлага хүргүүлсэн. 

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙН ЭГҮҮЛЭН ТАТДАГ АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАХ ЁСТОЙ-

Нэгд, парламентын засаглалтай байх юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх,

Хоёрт, улс орны эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгаас эхлэх ёстой. Өнөөдрийн томьёолсон шиг байвал асуудал шийдэгдэхгүй. Тиймээс орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлын хангах тал дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. 

Гуравт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал. Үүргээ биелүүлээгүй бол иргэдийн болон Их хурал өөрийн санаачлагаар эгүүлэн татдаг асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой.   

Энэ гурван асуудал дээр бид саналын томьёолол бэлдэж дуусаад, зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжлээ. 

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээр хэлэлцүүлэхгүй, үнэмлэхүй олонхоороо түрж батлах юм бол АН энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй” гэлээ.  

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-30 17:08

Clomid Et Fertilite [url=http://cialusa.com]cialis 5mg best price[/url] Reosto

Холбоотой мэдээ

Back to top button