СПОРТ

“Токио-2020”: О.Гүндэгмаа О.Анударьд боломж олгохын тулд нэрээ татжээ

“Токио-2020” олимпын наадам эхлэх мөч өдрөөс өдөрт ойртсоор. Одоогийн байдлаар Монгол Улсын буудлагын төрөлд дөрвөн эрх аваад буй. Тэдний нэг нь эрэгтэй (Даваахүү), гурван эмэгтэй (О.Гүндэгмаа, О.Есүгэн, Ц.Анударь).

Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Э.Даваахүүтэй хамт эх орноо төлөөлөн оролцох тамирчны сонгон шалгаруулалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болов.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эл сорилд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар өрсөлдлөө.

Сорилд О.Гүндэгмаа өндөр оноо авсан ч залуу тамирчинд боломж олгохын тулд нэрээ татжээ. Ингэснээр “Токио-2020” олимпын холимог багийн төрөлд Монголоос Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцохоор боллоо.

Сонирхуулахад, О.Гүндэгмаа 2019 онд Азийн АШТ-ээс Токиогийн олимпын эрх авсан. Ингэснээр олимпийн наадамд долоо дахь удаагаа онч сорих Монголын анхны тамирчин болсон юм.

Ц.Анударьтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2021 17:43

Gundegmaag ywuulahgui yasan ym be chi zaluun hun daraa ywj bno shu de chi ter itgel daaj chadahuu

Irgen
Irgen
6 сар 28, 2021 17:48

Uhaantai emegtei yum daa Gehdee Uuruu yavsan bol gartsaagui mdaltai shuu

Зочин
Зочин
6 сар 28, 2021 19:20

Сэтгэлийн бядтай мундаг эмэгтэй бахарх�##�

fg
fg
6 сар 29, 2021 00:14

yuun amariin. Olon ylsiin temtseen iim duraaraa nairan dyndaa bdiimu. Teneg naasn

Нэмэх
Нэмэх
6 сар 29, 2021 11:54

Хэн, хаашаа, юунд явах нь ямар ч хамаа �##�га байж болно. Гэхдээ бид дээрээ ч доороо ч хууль дүрэмээ, чиг шугам мэт баримтлах хэрэгтэй байх даа. Шийдвэр нэг тийм ашиг сонирхолын зөрчил ч юм шиг, дарамт шахаанд орсон юм шиг санагдаад бна даа. Харамс�##�тай л юм...

Холбоотой мэдээ

Back to top button