НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Ч.Эрдэнэдалай: Иргэд инфляцад өртөхгүй байх хамгийн оновчтой арга бол хөрөнгийн зах зээл

Манай улсын инфляцын түвшин өнгөрсөн сараас аравны нарийвчлалаар өссөнийг харуулах Монгол банкны тооцоолол гарчээ. Энэ оны гуравдугаар сарын байдаар дэлхийд инфляцын түвшнээр 181 улсыг жагсаахад 151 дүгээрт Монгол улс жагссан байна. Иймд инфляц болон иргэд түүнд өртөхгүй байх гарцын талаар “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга, шинжээч Чойнхорын Эрдэнэдалайтай ярилцлаа.

МОНГОЛЧУУД НЭГ УДААГИЙН ӨСӨЛТИЙГ ДАЛИМДУУЛААД ҮНЭЭ ӨСГӨДӨГ, ЭРГЭЭД БУУЛГАДАГГҮЙ БУРУУ ХАНДЛАГАТАЙ

-Бид дотоодын инфляц, түүнд хэрхэн өртөхгүй байх вэ гэсэн агуулгын хүрээнд ярилцан уншигчдадаа хүргэхийг зорьж байна.  Энэ агуулгыг ярихын тулд та инфляц гэдэг утгыг тайлбарлахгүй юу?

-Инфляцыг үнийн өсөлт гээд л ойлгоход болно. Өнөөдрийн байдлаар Үндэсний статистикийн газраас үүний түвшинг 6,6 хувь гэж тодорхойлсон байна лээ. Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг нэг багц болгоод,тэдгээрийн үнэ нь ганц нэгээрээ биш дийлэнх нь өсөж үнэд орвол инфляцын түвшин нэмэгддэг. Монгол улсын инфляцын зорилтот түвшин нь зургаан хувь юм. Үүнээс дээшээ болон доошоо хоёр хувиар хэлбэлзэхийг хэвийн гэж үзнэ. Тэгэхээр манай улсын хувьд 6,6 хэвийн үнэлгээ байх нь. Гэвч иргэд ганц нэг барааны үнэ өсөхөд инфляц нэмэгдлээ гэж бухимддаг. Нэг талаараа орлого бага учраас өдөр бүр авдаг бараа үнэд ороод байвал санхүүд хүнд л дээ. Гэлээ ч цар тахлын үед ийм үзүүлэлттэй байна гэдэг сайн.

-Инфляцыг хэмжихийн тулд шатахуун, хатуу түлш, мах гэсэн гурван хүчин зүйлд тулгуурладаг. Эдгээрт үндэслэн улсын нийт инфляцыг тооцох нь хэр бодитой үнэлэмж гэж хардаг вэ?

-Үндэсний статистикийн газар олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа. Тэгэхээр харьцангуй үндэслэлтэй. Гэхдээ иргэдийн амьдралын хэрэгцээ янз бүр учраас хүмүүст өөр өөрөөр инфляц нөлөөлж байгаа. Инфляцын тооцоололд барилгын материалын хэрэгслийг оруулж тооцдоггүй. Хэрэв тооцвол харьцангуй өндөр болно. Барилгын салбарынхан бараа материалын үнэ нь галзуурч, түүхий эд тээвэрлэлтээс үүдэн ихээхэн үнэд орж байгаа.

Санхүүгийн салбарынхан төвбанкыг маш үнэлж байгаа. Чадварлаг байж хэцүү цаг үед зөв зүйтэй мөнгөний бодлого явуулсан. Хүүг байхгүй хэмжээнд зоригтой буурууллаа. Үүний ачаар Монгол улс даяар хүүгийн нөхцөл байж үзээгүй түүхэн хэмжээнд хүрсэн. Бодлогын хүү зургаан хувьтай байна. Үүгээр хөрөнгийн зах зээл бүхэл бүтэн хөдөлгөөнд орж зээлийн хүү болон хадгаламжийн хүү буурсан. Хөрөнгийн зах зээл нэлээн идэвхтэй хөгжиж байгаа. Эцсийн дүндээ бизнес эрхлэгчид харьцангуй бага хүүтэй зээлд хүрэх, нийлүүлэлт нь нэмэгдсэн. Үүний хүчинд эдийн засаг тартагтаа тулахгүйгээр сэргэж байна. Энэ жил эдийн засаг сэргээд зургаа, долоон хувьтай өснө гэсэн таамаглал гарсан. Үүнийг биелэх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. Гэтэл дэлхий даяар цар тахлаас болоод хямралд ороод байна.

-Боломжийн бодитой үнэлдэг гэж байгаа юм байна. Олон улстай харьцуулбал хэр жишигт нь нийцдэг вэ?

-Монгол шиг хөгжиж байгаа улсын хувьд 6,6 хувь гэдэг зорилтот түвшин юм. Зорилтот түвшинг улсын төв банк нь тооцоолдог. Үнийн өсөлт юунаас болж байна гэхээр эрэлт нэмэгдэж үнэ өсөөд байгаа хэрэг. Хэрэв барааг хэн ч авахгүй байвал эрэлт байхгүй, инфляц өсөхгүй. Аажимдаа дефляц явагдаж үнэ буурна. Ийм үзэгдэл монголд нэг удаа ажиглагдсан удаатай. Мөн Монгол банкны тайлбарлаж байгаагаар ч тэр эдийн засаг хэвийн байна.

Коронавирусийн хүндрэл бэрхшээлийг давж байгаа энэ үед боломжийн байна гэж харж байгаа. Жил гаруй ихэнх үйлчилгээ хаалттай байж хавраас л нээгдлээ. Монголчуудад нэг сөрөг хандлага бий. Үнэ жаахан өсөхөд л түүнийг нь ашиглаад нэг удаагийн үнийн өсөлтийг далимдуулаад үнээ өсгөөд байдаг. Ханш ийм болсон гээд буулгадаггүй, их буруу хандлагатай.

-Таны хэлдгээр ААН-үүд инфляц явагдах үед барааны үнээ нэмдэг. Гэхдээ буцаад буурах үед нь ААН-үүд барааны үнээ буулгадаггүй. Үүнээс болж бас л инфляцад өөрчлөлт ордог. Энэ байдлыг та яаж буцаан буулгах боломжтой гэж харж байна вэ?

-Энэ их буруу хандлага. Уг нь ханш өсөөд буцаад буурахад үнэ цуг л буурах хэрэгтэй байгаа юм. Үүнийг ёс зүйтэй, сайн засаглалтай бизнес эрхлэгчид л зөв үлгэрлэлээрээ засаж болно гэж хардаг. Шоглоом болгож хэлэхэд хахуулийн ханш хүртэл инфляц болчихсон. Монголчуудын сэтгэхүй ийм болчихсон. Маш их далимдуулдаг чанартай.

-Сайн засаглалтай бизнес эрхлэгчдээс гадна Засгийн газар яаж анхаарах ёстой вэ?

-Засгийн газрын хувьд тодорхой хэдэн барааны үнэд хяналт, хязгаар тавьдаг. Хамгийн том хязгаарлалт нь түлш, бензин байдаг. Сонгуулиас өмнө шатахууны үнийг нэг хэсэг барилаа. Гэхдээ аргагүй эрхэнд хэтэрхий удаан барих боломжгүйд хүрсэн. Алдагдалтай ажиллаад байвал ААН шатахуун импортлогчид бараагаа нийлүүлэхээ болино. Олон улсын жишгээс үзэхэд шатахуун манай улсад арай хямд байдаг. Тиймээс иргэд шатахуун үнэтэй байна гэж бухимдах шаардлага байхгүй.

-Шатахуун импортлогчдын хувьд түрүү сард 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж өнгөрсөн долоо хоногт үнээ дахин нэмсэн. Энэ нь удаан хугацаанд үнийг барьсантай ч холбоотой. Тэгэхээр та зохисгүй хязгаарлалтууд байдаг гэж хэлэх гээд байна уу?

-Зохицуулалтгүй хэд хэдэн зүйлс байдаг. Үүний нэг нь манай улс БНХАУ-руу 100 мянга гаруй ачааны машин нүүрс ачиж монголоос гараад буцаад ирэхдээ хоосон ирдэг. Уг нь мянган төрлийн юм хятадаас ачаад ирж болно. Хов хоосон орж ирж байгаа нь эдийн засагч миний хувьд ойлгомжгүй санагдаж байгаа. Үүнийг ашиглаад ядаж л жилд БНХАУ-аас оруулж ирдэг 60 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнээ ч ачаад ирж болох шиг санагддаг юм.

-ТӨРИЙН ХАЛАМЖ ЭЗНЭЭ ОНИЛДОГ БАЙГААСАЙ-

-Төрөөс иргэдэд халамж нэртэй бэлэн мөнгө тараах явдал их байдаг. Энэ үзэгдэл инфляцад хэр хэмжээгээр нөлөөлдөг вэ?

-Мөнгөний бүхий л төрлийн нийлүүлэлт шууд нөлөөлдөг. Төрөл бүрийн халамж, тусламж дэмжлэг их өссөн. Гэхдээ коронавирусийн хүнд үед тараасан халамжийг ойлгож болохоор байлаа. ОУВС, Дэлхийн банк, Хөгжлийн хамтрагч байгууллагууд хүнд хэцүү үеийн дэмжлэгийг шүүмжлээгүй. Гэхдээ эдийн засаг хэвийн болсон үед халамж эзнээ онилж очоосой.

Өөр дээрээ жишээ авбал, би бизнесмен хүн. Тэр мөнгийг авсан аваагүй ялгаагүй байсан. Тиймээс төрөөс надад өгсөн 300 мянган төгрөгийн хишгийг хүүдээ зарцуулсан. Уг нь бид төрийн хишиггүйгээр хангалуун амьдарч чадаж байгаа. Тиймээс тэр мөнгийг биднээс илүү нэн тэргүүнд шаардлагатай байгаа иргэдэд өгөх нь зөв. Халамж эзнээ онилох ёстой. Уншигчид намайг битгий буруугаар ойлгоосой гэж хүсэж байна. Хүнд мөнгө илүүддэггүй. Гэхдээ иргэдийн татвараас гарч буй тэр мөнгө зөв зарцуулагдах хэрэгтэй гэж хэлэх гээд байна л даа.

Эдийн засгаа том зургаар харах чухал байна. Дэлхийн банк, ОУВС-ууд ч мөн хэрэгтэй хүмүүст нь өгөөч, баячуудад хүртэл очиж байна гэж шүүмжилдэг. Тэдэнд халамж ямар хэрэгтэй юм бэ.



-Инфляц зууны нарийвчлалаар өсөх төдийд л иргэдийн амьдралд өөрчлөлт орж, санхүүгийн дарамтад орж байна. Үүнд өртөхгүй байх тухайд та юу хэлэх вэ?

-Би төрийн хишгийн мөнгө орж ирэхээр нь хүүдээ бонд авч өвсөн. Яг энэ мэт иргэд хөрөнгийн зах зээл рүү орох хэрэгтэй. Монголд нийт хадгаламжтай хүний 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийнх гэсэн судалгаа байдаг. Хөрөнгийн зах зээлээр бодож үзвэл бага мөнгөнд тооцогддог. Энэ мөнгийг иргэд банканд хадгалуулж ашиг хүртэх зорилго агуулах нь түгээмэл. Гэхдээ жаахан юм судлаад, толгойгоо ажиллуулахад л үүнээс илүү ашиг өгөөжөө өгөх зүйл байдгийг мэдэх болно.  Тэгэхээр иргэд санхүүгийн боловсролоо дээшлүүлж сургалтад суух хэрэгтэй. Бонд зэрэг нь наад захын л зүйл. Түүнээс цааш иргэд судлах л хэрэгтэй.

-Та “Иргэд банканд хадгаламж нээхийн оронд хөрөнгийн зах зээл рүү орох хэрэгтэй. Инфляц гэдэг зүйл жил бүр өсөж унаж байдаг. Түүнд өртөхгүй байх арга бол хөрөнгийн зах зээл шүү” гэж хэлээд байна уу?

-Тийм ээ, хэлж байна. 10 сая төгрөг дээр жишээ авъя. 10 сая төгрөгөө банкны хадгаламжид хийвэл нэг жилийн дараах бодит өгөөж нь  10 сая нэг зуун мянга болно. Цэвэр өгөөж нь 7,3 хувь ч гэлээ бодит өгөөж нь нэгхэн хувь. Мөнгөө хадгалуулаад жилийн дараа гэхэд зах зээл дээрх бараа үнэд ордог. Харин хөрөнгийн зах зээл дээрх бондууд дунджаар 16, 17 хувийн өгөөж хүүтэй. Инфляцыг хасаад бодоход л бодит өгөөж нь 10 хувьтай гарна. 10 сая төгрөгөө банканд хадгалуулаад жилийн дараа 100 мянган төгрөгийн л ашиг авч байгаа бол бонд нь 10 хувийн хүү өгч бодит ашиг нэг сая байх нь. Гэхдээ бонд болгон 10 хувийн бодит өгөөж өгөхгүй. Үүнийг хэрэглэгч сонгож сорчлох хэрэгтэй. Энэ хүртэж байгаа хоёр мөнгөний хооронд асар өндөр өгөөжийн ялгаа байгаа. Ганц бонд ч биш цаана нь олон бүтээгдэхүүн бий. Мөн бодит өгөөж гэж юу вэ гэдгээ тооцож чаддаг санхүүгийн мэдлэгтэй байх хэрэгтэй.

Хатуухан хэлэхэд банканд мөнгө хадгалуулдаг цаг хоцорч хөрөнгийн зах зээлд нэгдэн мөнгөө өсгөх чухал. Эрсдэлээс айхгүйгээр үүн рүү ор. Үүгээр л инфляцын савлагаанд өртөхгүй байж асуудлаа шийдчих хэрэгтэй. Өндөр өгөөж гэсэн томьёоллоос битгий ай. Сайн хөрөнгө оруулагч болж сур. Таны амьдралд хэрэгтэй. Тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байвал мэргэжлийн хөрөнгө оруулагч болж банкнаас өөр зүйл хөрөнгөө төвлөрүүлэх амьдралын шаардлага гараад байна. Зах зээл маш сайн хөгжиж байгаа учраас хаана л бол хаана очиж сургалтад сууж мэдлэгжих боломжтой.


Эцэст нь хэлэхэд, валют авч ирэх экспортын зүйлсийг авах хэрэгтэй. Хэрэглээндээ бус хөрөнгө оруулалт руу мөнгөө хий. Тансагладаг мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд л бай. Хамгийн гол нь валют олж ирдэг, доллар Монголд оруулж байвал хамгийн зөв зүйтэй өсөлтийн стратеги юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эргэн сануулахад
Эргэн сануулахад
2021-08-02 10:45

Шатахууны үнийн өсөлтийг дэмжээд байгаа юмуу . Манайд хямд байна гэнэ үү юу бичээд байна.
1баррель нь 65ам доллар байхад 2000 хүрээгүй юм шүү .гэтэл одоо 50 ам доллар орчим байна гэсэн 2050 =1литр үнэ өсчихлөө энэ тэгээд хэвийн үзэгдэл юм байхдаа .
Ер нь шууд ковидын ашигаа авч байна гээд ард иргэддээ хэлчээч

Буруу
Буруу
2021-08-02 22:41

1. Банкинд хадг�##�амжинд 10%-н хүүгээр бодоход 10 000 000-д 1 саяар нэмэгддэг, 100 мянга биш. Энд андуурсан бололтой. 1 саяас 1 зуун мянга хүү авна. 2. Хэрэв та 20 хүртэлх сая төгрөгийн хадг�##�амжтай 90% -д нь багтдаг бол энэ хүний эрсдлээс бүү ай гэсэн ятг�##�ганд орж мэдлэггүйгээр за гайгүй биз гэж энд тэнд хөрөнгө оруул�##�т нэрээр �##�даж болохгүй. Үнэндээ 20 сая юу ч биш. Гэвч энэ таны хөлсөө урсгаж хадг�##�сан мөнгө чинь бол инфляцаас хамга�##�аад байлга. хэрэв та мөнгөө в�##�ютаар олсон бол хэзээ ч монгол мөнгө рүү бүү шилжүүл. Хүү бага ч гэсэн инфляци гэж санаа зовохгүй байна. Харин та эрсдэл үзэх мөнгө өсгөж сурах зорилго тавьсан бол хадг�##�амжийн 20 саяас гадна дахин мөнгө хурааж тэр мөнгөөрөө эхлээд сайтар суд�##�ж үзэж мэдсэний дараа сонирхож болно. Гэвч мэдлэггүй хүн мөнгө �##�ддаг гэдгийг сануулъя. Зарим хөрөнгө оруулагчид тэд хэзээ ч мөнгө �##�дахгүй гэдгээ мэдэж буй тохиолдолд хөрөнгө оруулдаг. Эрсдлээс айхгүй яадаг юм гэж ханддаггүй гэдгийг санаарай. Энэ нь юу вэ гэвэл тэр хүн суд�##�гаандаа бат итгэлтэй байна гэсэн үг. Өөрөөс хэлбэл тэр хүн эрсдлээс айхгүй гээд орж байгаа биш эрсдэлгүй учраас орж байна.

Зочин
Зочин
2021-08-02 22:44

Гэвч энэ жил коронагийн хууль гэгчээс болж Монгол банкны ерөнхийлөгчийн хийсэн хорлонт ажиллагаанаас болж банкны хүү 10% байхаа больсон. Өөрөөр хэлбэл энэ жил мөнгөө банкинд хадг�##�уулахад ямар ч өгөөжгүй инфляцаа дараад дуусч байна гэсэн үг. Та мөнгөө яах тухайгаа сайтар бодох хэрэгтэй. Коронагийн хууль гэгч нь дахин 22 онд сунгагдв�##� мөнгөө шууд �##�дана гэсэн үг. Хадг�##�амжтай хүмүүс ерөнхийдөө энэ жилдээ мнгөө зэрэг татах магадл�##� өндөр.

Зочин
Зочин
2021-08-02 22:49

Мөн �##�ь хавар сүртэй яригдаад дууссан гээд байсан бондууд дуусаагүй одоо болтол бага багаар арилжа�##�агдаж байгааг мэдэх хэрэгтэй. Мэдээгээр арилжа�##�агдаад дууссан хүмүүс хошуураад дууссан гэж гарсан боловч бирж дээр байж л байлээ. ийм аймаар худ�##�ч хуурамч байхад сайн бодож мэдлэгтэй байж хөдлөх хэрэгтэй. Мэдлэггүй бол банкиндаа хэвтэж байсан нь дээр.

Монголчуудад хандан хэлэхэд
Монголчуудад хандан хэлэхэд
2021-08-02 22:52

Юмны үнэ нэмэгдсэн байв�##� та тухайн барааг өөр бараагаар орлуулах гэж хичээгээрэй. 1 сар тэгж хичээгээд өөр бараа сонговол үнэ нь өмнөхөөсөө унадаг. Та нар л авахгүй бол үнэ буурна. Хүнсний бүтээгдэхүүн дээр гэх мэт орлуулаад өөр юм 1 сар гүрийгээд ид. Тээврийн үнэ нэмэгдвэл ойрхон газар бол �##�хаж яв.

Зочин
Зочин
2021-08-02 23:09

inf;iats 6.6 xuvi gej xudal xutsaxaa boli. barilgiin une orvol 40 xuviin infliats garch baigaa shuu

Алал
Алал
2021-08-03 00:47

Тийштэ юу ч мэдкү гаруд бонд гэж ч мэдкү дампуура�##� инфляц яри�##�лл худ гарууд

aana
aana
2021-08-03 00:48

bondiig sonirxie o

aa
aa
2021-08-03 00:48

xuuy zow shte

xaann
xaann
2021-08-04 05:44

xarin ti

Холбоотой мэдээ

Back to top button