Нийгмийн

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Тал нутгийн марафонч бүсгүй Б.Мөнхзаяа

Eguur.mn” сайт өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолж байгаа билээ. Зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Бид өмнөх өдрүүдэд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Л.Отгонбаатар, ОУХМ Л.Сосорбарам, Монголын тамирчин болсон Саид Моллаеи, олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал, ДАШТ–ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Анхцэцэг, ОУХМ Б.Хонгорзул, Т.Тулга нарыг онцолсон.

Токиогийн дэвжээнээс одоогоор ДАШТ-ний алт, хүрэл медальт Саид Моллаеи мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол марафонч Баярцогтын Мөнхзаяа. ОУХМ цолтой тэрбээр дөнгөж сая тэмцээндээ оролцон, 88 тамирчнаас 45 дугаар байрт орсон.

Б.Мөнхзаяа гэж хэн бэ

ТАЙВАНИЙН МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧИН

2017 оны Тайванийн марафонд Б.Мөнхзаяа түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль авсан Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.

Түүхэн амжилтынхаа тухай тэрбээр “Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны “хүрэл зам”-ын ангилалд багтдаг энэ тэмцээнд 2:40:00 секундээс дотогш гүйдэг тамирчдад оролцох эрх олгодгоороо онцлогтой. Би энэ болзлыг нь хангаж, анх удаа урилгаар хурд сорилоо. Тайванийн марафонд арван мянга гаруй хүн оролцсон. Тэдний 16 нь мэргэжлийн тамирчин байлаа.

Өмнө нь манай улсаас А.Гантулга, Батцэцэг нар өрсөлдөж байсан юм билээ. Энэ тэмцээнийг зохиож эхэлснээс хойших 13 жилийн түүхэнд түрүүлсэн Ази тивийн хоёр дахь тамирчин боллоо, би. Тэмцээнийг зохион байгуулагчид “Азийн тэр тусмаа монгол хүн манлайллаа” гээд их гайхаж, сонирхож байна лээ.

“Өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөнө. Тиймээс би түрүүлж арай чадахгүй байх” гээд өөрийгөө чамлаж, голвол амжилтад хүрч чадахгүй. Улсаа төлөөлж ганцаараа оролцсон болохоор “Монгол хүн ямар их авьяастай, тэсвэр хатуужилтайг харуулна аа” хэмээн өөрийгөө зоригжуулаад л гүйсэн.

Тэмцээний өмнө уралдааны замыг сайтар судалж, төлөвлөгөөгөө боловсруулан, эх орондоо бэлтгэлээ хийж байгаад уралдлаа.

Кени, АНУ, Этиопын тамирчид энэ тэнцүү өрсөлдлөө. Гараанаас тэргүүллээ алдалгүй, манлайлж уралдахыг зорьсон. Тэгсэн маань ч үр дүнгээ өглөө. Огцом өгсүүр, уруу ихтэй, бартаатай замтай юм байна. Бэлтгэл сайтай байсан болохоор ядарч, цуцаагүй ээ” гэсэн юм.

17 НАСАНДАА ХӨНГӨН АТЛЕТИКААР ХИЧЭЭЛЛЭСЭН

Өнөөгийн Монголын хөнгөн атлетикийн спортын өнгийг тодорхойлж яваа хуруу дарам тамирчны нэг нь Б.Мөнхзаяа. Тэрбээр 17 насандаа энэ спорттой амьдралаа холбосон юм. Энэ тухайгаа “Үнэнийг хэлэхэд би багадаа биеийн тамирын хичээлд дургүй, аль болох аргалаад суухгүй байхыг эрмэлздэг байсан.

Дорнод аймгийн ерөнхий боловсролын XII дугаар сургуулийн багш Сүхбаатар, Лхамжав нарын удирдлага дор 2010 онд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Хөнгөн атлетиктай амьдралаа холбосноос хойш хэдхэн сарын дараа болсон Дорнод аймгийн АШТ, УАШТ-ий 3, 5 км-ийн зайн төрөлд мөнгөн медаль хүртэж, амжилтын салхиа хагалж байлаа. 2011 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагчийн ангид элсэн, хотод ирснээсээ хойш А.Гантулга багшийн удирдлага дор тогтмол бэлтгэл хийж эхэлсэн.

Зарим хүн “Арай оройтчихсон юм биш үү. Эсвэл биед арай амар спортоор хичээллэсэн нь дээр байх” гэж байлаа. Эмэгтэй хүн 42 км-ийн зайд уралдаж байна гэж төсөөлөхөд бэрх байсан юм болов уу. Хол зайнаас нь сүрдсэн гэнэ лээ. Энэ спорт тамирчнаас их тэсвэр тэвчээр шаарддаг нь надад таалагддаг” гэсэн юм.

Эмэгтэй хүн 42 км замыг гурван цагийн турш туулж, уралдана гээд төсөөлөхөд ч бэрх. Анхандаа шантарч, “Больё” гэмээр үе түүнд цөөнгүй тохиолдож байжээ. Энэ тухайгаа “Амжилт гарган, ур чадвар ахихын хэрээр урамшин тэр бүхнээ умартдаг юм билээ. Одоо надад эргэлзэх, буцах эрх байхгүй. Энэ спортод хэзээ ч сэтгэлээ татаж чадахааргүй дурласан. Бэлтгэл хийх орчин нөхцөл тааруу болохоор хүйтний улиралд хүндрэлтэй байдаг. Гадаадад бэлтгэлээ базаахад хөрөнгө их шаардана. Би өмнөө том зорилго тавьсан. Уйгагүй хөдөлмөрлөж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байж л үүндээ хүрнэ” гэсэн юм

-Б.Мөнхзаяа хөнгөн атлетикийн таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа рекордыг эзэмшдэг.

-Анхандаа ойрын зайд гүйж байгаад 2015 оноос марафоны төрөлд ч бас өрсөлдөж эхэлсэн.

-2014-2015 он түүний хувьд амжилтын арвин ургац хураасан жил байв. Уралддаг бүх зайдаа Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон юм.

2014 оны гуравдугаар сард ОХУ-д болсон олон улсын тэмцээнд гурав, Инчоны Азийн наадамд 5, 10 км, дараа жил хагас (21 км), бүтэн (42 км) марафонд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн, өдгөө эзэмшиж байна.

-2015 оны Азийн АШТ-д 2.45.00 секундын амжилтаар IV байрт шалгарахдаа их баярлаж байснаа дурсах дуртай. Медаль авч чадсангүй гэх харуусал нь олимпын эрх авсан баярт мөчөөр хэдхэн минутын дотор солигдсон болохоор тэр. Учир нь барианд орсныхоо дараа олимпын эрхийн болзол хангаснаа мэджээ. Тэгж “Рио-2016”-гийн эрх аван, олимпын наадамд анх удаа хурд сорихдоо 72 дугаар байрт орсон юм.

-Б.Мөнхзаяа өдгөө гавьяат тамирчин Б.Сэр-Одын эхнэр Оюунтуяа, хань Б.Доржпалам нарын удирдлагад бэлтгэлээ хийн, амжилтын төлөө зүтгэж явна.

Ханьтайгаа танилцсан тухайгаа “Бид хоёр 2012 онд хэт холын марафон гүйлтийн бэлтгэлийн үеэр анх танилцаж билээ. Марафоны спортын надад өгсөн хамгийн том бэлэг бол хань минь. Хоёулаа ижил спортоор хичээллэн, хамт бэлтгэл хийдэг болохоор үл ойлголцол ер гардаггүй.

Б.Доржпалам хэт холын марафон гүйлтийн 100 км-ын Азийн аварга, ДАШТ-д XVII байрт шалгарсан. Мөн 50, 100 км-ийн зайд Монгол Улсын рекорд эзэмшдэг. Ханийнхаа удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэх илүү сайхан байдаг” гэв.

-Тэрбээр 2013 онд үрийн зулай үнэрлэснээсээ хойш хоёрхон сарын дараа бэлтгэл хийн, тэмцээнд оролцсон гэнэ лээ. Энэ нь хэр их тэсвээртэй, хатуужилтай, ясны тамирчных нь илрэл болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АНД
АНД
2021-08-07 17:45

Тэсвэр тэвчээрээ харуулж
Тэр их 42 км замыг таср�##�тгүй гүйж давсан
Тэнхээлэг Монгол бүсгүйгээрээ бахархая
Түмэн олон Монголчууд минь дэмжээрэй .

Zochin
Zochin
2021-08-07 20:23

Ymar xoorxon ich tevcheer be?, estoi mundag, xoorxon duudee tomoos tom amjilt chusei. Guigeed baigaarai.

Их л залуу гэж бодсон.
Их л залуу гэж бодсон.
2021-08-07 23:12

Юун хань, хүүхэд вэ ? Хэдэн настай ?

Зочин
Зочин
2021-08-07 23:20

72 - оос 45-р байр руу шилжинэ гэдэг амжилт. Би сүүлийн үед маратон, ультра маратон, триатлон гэх мэт хэцүү төрлүүдийг юүтүүбээр их үзэж байна. 2017 оны Тайваны маратон тэгвэл хайж үзье. Тэнд түрүүлсэн бол бүр амар, камер үргэлж түрүүлж буй хүнийг дагадаг тул их гаргана. 2. Манай оронд хавар намар бэлтгэл хийхэд хэцүү байдаг байх. Өвдөг нь гэмтэл авах гээд. Сэрүүн цагаар нэг буруу хүчтэй үсрэхэд гэмтэл авчихдаг. Манайхан ноос ноолуураараа эсвэл өөр бусад спортод тохиромжтой матери�##�аас углаж өмсөхөөр биш амар ороож тогтоохоор өвдөгний болон шагайны дулаан хамга�##��##�т хийж зарв�##� уг нь их зүгээр. 3. Хүйтэрвэл говь руу очиж бэлтгэл хийвэл зүгээр биш үү ? Арай дулаан.

Зочин
Зочин
2021-08-08 12:46

2017 оны Тайваны маратон �##�бан бичлэг юүтүүбээр олдохгүй байна.

Olimp
Olimp
2021-08-08 18:24

Yasan turanhai ym be ebii dee bariandaa orson d bayr hurgiy boloo doo

Холбоотой мэдээ

Back to top button