ДЭЛХИЙНИЙГЭМ

"Abu robokon-2019 Mongolia” тэмцээнд 16 орны багууд өрсөлдөнө

"Abu robokon-2019 Mongolia” олон улсын тэмцээнийг 2019 оны наймдугаар сарын 23-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Тус тэмцээнд дэлхийн 16 орны 17 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Уг  тэмцээний талаар лхагва гарагт "HOLIDAY INN” зочид буудлын хурлын танхимд болох хэвлэлийн бага хурлаар дэлгэрэнгүй танилцуулах юм.

Түүнчлэн “Робокон” төслийг анх Японы NHK телевиз 1991 онд санаачилж байжээ. Улмаар санаачлагчид дэлхийн өргөн нэвтрүүлгийн хамгийн том сүлжээ байгууллага болох Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-нд энэ төслийг дэмжиж өргөтгөх санал тавьсан байна. Ийнхүү анхны “ABU Робокон” тэмцээн 2002 онд Японы нийслэл Токио хотод зохион байгуулагдсан түүхтэй. Энэ тэмцээнд инженер, технологийн чиглэлээр сурдаг, тэр чиглэлд сонирхолтой оюутнууд өөрийн бүтээсэн, технологийг нь хөгжүүлсэн роботуудаар өрсөлддөг байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button