Нийгмийн

Мөсөнд наалдсан машинуудыг татаж гаргалаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын  “Дуурга” баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 кмт, сумын төвд/  2021.12.15-ны өдөр сумын төвийн урд  хэсгээр урсдаг “Эгийн гол”-ын мөс задарч халиа үүссэний улмаас сумын төвийн 2,4 дүгээр багийн 33 өрхийн хашаа усанд автсан, “ЗИЛ 131” автомашин, “КАМАЗ 4310” автомашин, “ГАЗ 66” автомашинууд голын усанд суусан тухай мэдээллийг 2021.12.25-ны өдөр хүлээн авсан.

Ажиллагаанд Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч хошууч Л.Ганзоригоор ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн  25 хүн, 3 автомашинтай. Нийт 35 хүн,   4 автомашинтайгаар ажиллав.

“ГАЗ 66” загварын ачааны автомашины 250 метр, “КАМАЗ 4310” загварын ачааны автамашиныг 130 метр зайд тус тус мөсийг гудамлан зүсэж замыг чөлөөлсөний эцэст дээрх машинуудыг татаж гаргалаа.

Усанд автсан 2, 4 дүгээр багийн 33 өрхийг аюулгүй зайд нүүлгэн шилжүүлсэн.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button