Нийгмийн

Бээжин 2022: Б.Ачбадрах өнөөдөр 15 км-т хурд сорино

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Түүний төрөлд 99 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах аж.

Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ. Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг.

Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв. Мөн дээрээс нь Жанчхүүгийн цаг агаар ойрын өдрүүдэд улам ширүүсэж, хүчтэй салхилж байгаа нь тамирчдын туулах бас нэгэн сорилт болоод байна. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button