НИЙГЭМ
"Х.Нямбаатар сайд эрлийз морь уралдуулахыг дэмжсэн тул шүүхэд өгнө"

Өнөөдөр /2022.03.22/ Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг эрлийз морь уралдуулах чиглэлд дэмжсэн журам баталсан, хууль зөрчсөн тул шүүхэд өгнө гэж мэдэгдлээ.
Тодруулбал, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Х.Нямбаатар сайд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг ялгаж уралдуулах журам баталсан. Энэ журам өөрөө хууль зөрчиж байгаа.
Х.Нямбаатар сайд хууль бусаар журам гаргаж, эрлийз морины талд ажиллаж байна. Х.Нямбаатар сайдыг энэ асуудлаар шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас бөхийг х�##�х дөрвөд эрлийз хурлийзаар нь ялгаж барилдуулья
Тэгэх юм байна л даа үгүй бол шүүхдээд өлсгөлөн зарлах нээ дээ тэнэгүүд.....
Эрлииз морь сайхан ш дээ харахад маш гоё яадгиим ур�##�дах нь зөв харин монгол мориноос ту�####�а ур�##�дах нь зөв
Яг үнэн харахад сайхан даа тусад нь ур�##�дуул
Эрлииз ур�##�даг ээ харин ту�####�а ур�##�даг
Тэнэгүүд тэнэгтэж ханахгүй юмаа юм л бол шүүх гэнэ яадгиим ур�##�даг