Нийгмийн

Хахууль авч цэцэрлэгт хүүхэд оруулсан эрхлэгчийг торгож, ажиллах эрхийг нь хасчээ

Чингэлтэй дүүргийн  нэгэн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н харьяаллын бус хүүхэд цэцэрлэгтээ авахдаа хахууль авсан хэргээр шүүгджээ.

Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилд иргэн Х-ээс 500 мянган төгрөгийн хахуулийг дансаараа шилжүүлэн авчээ. Түүнчлэн эл хэрэгт хахууль өгсөн иргэн Х ч холбогдсон байна.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хлээлцэж, адил шийдвэр гаргасан байна.

Шүүхээс цэцэрлэгийн эрхлэгч Н-д нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, хахууль өгсөн иргэн Х-д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгуулийг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоожээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүе ийм вм байдаг юм уу. Ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй Юу ажлаас нь чөлөөлөөд торгууль тавьх хэрэгтэй

Зочин
Зочин

Шахмал түлшний авлига дийлдэхгүйн дээ

Зочин
Зочин

Ждү н зээл авсан ардын намын генсекийг намыг ажлаас нь чөлөөл

Баасансүрэн
Баасансүрэн

Еэ хөөрхий ажил хийж амьдрах гэсэн ээжид ямарч хамаагүй аргаар хүүхдээ цэцэрлэгт өгөх зайлшгүй шаардлага байгаа. Манай хууль энгийн иргэдэдээ ийм чанга хатуурханаа. Хаянхярваа гэгч алдартай авилгач нэг удаагийн үйлдэлээрээ 2 тэрбумын авилга аваад 40 саяар торгуулаад л болоо.

Холбоотой мэдээ

Back to top button