Дүнжингаравын худалдаа эрхлэгчид: Энэ сар лангууны түрээсээ ч төлөх ашиг олж чадсангүй

Жилийн яг энэ үед хичээл, сургууль цуглахтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвд хүний хөл хөдөлгөөн их байдаг билээ. Харин энэ жилийн хувьд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн 17-р бага хурал манай улсад зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор Дүнжингарав худалдааны төв орчим дох замыг наймдугаар сарын 17-28 өдрүүдэд хаасантай холбоотойгоор худалдаа эрхлэгчдийн орлого эрс буурчээ. Зам хааснаас болж Дүнжингарав худалдааны төвд жижиг, дунд худалдаа эрхлэгчдийн наймаа эрс муудаж, түрээс, цалин, бараа бүтээгдэхүүний зардлаа нөхөхөд хүндрэлтэй болж байна.
Худалдаа эрхлэгчид жилийн яг энэ үед барааны борлуулалт өндөр байдаг үе тул зээлээр их хэмжээний бараа худалдаж авсан гэдгээ хэлж байлаа.
Тэдгээр худалдаа эрхлэгчдийн 70 орчим хувь нь ямар нэгэн бизнесийн зээл авсан байдаг аж.
Тэд зээлээ төлөх, лангууны түрээс төлөх, ажилчидын цалин, урсгал зардал зэрэг олон хүндрэлтэй асуудалтай тулжээ. Зам хаахаас өмнөх нөхцөлд байдал харьцангуй сайн байсан. Бид ашгаа олоод, түрээсийн төлбөрөө хангалттай төлөх чадалтай байсан гэж байлаа.

Одоо сургууль, цэцэрлэг цуглах гэж байгаатай холбогдуулан борлуулалт сайн байдаг үе. Мөн Оросоос Буриад, Тува нар ирж хүүхдийн хувцас авдаг байсан. Миний хувьд энд хоёр лангуу түрээслэдэг. Энэ сард лангууны түрээсээ ч төлөх хэмжээний ашиг олж чадсангүй.
Түрээслэгч бүрийн тэдний гэр бүл бий. Анх зам хаах талаар ямар нэгэн мэдэгдэл удирдлагуудын зүгээс өгөөгүй аж.
Өнөөдөр зам нээх ч гэлээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгчээр үлдсэн энэ хэдхэн хоногт олох байсан ашиг хангалттай олж чадахгүй хэмээн худалдаачид бухимдаж сууна.

Худалдан авагч маш бага учир өдөртөө бараагаа дэлгэчихээд орой нь хураадаг ажилтай л байна
Зам хаасантай холбоотойгоор хичээлийн хэрэгсэл цуглуулж яваа иргэдэд ч хүндрэлтэй байгааг хэлж байсан юм.
Бидний хувьд энэ бол зүгээр нэг замын хөдөлгөөний асуудал биш өдөр тутмын орлого, ажилчдын цалин, амьдралын эх үүсвэртэй холбоотой асуудал юм. Төр, холбогдох байгууллагуудаас замын хаалтыг зохицуулахдаа тухайн бүсийн худалдаа эрхлэгчид, ажилчдын нөхцөл байдлыг давхар харгалзан үзэж, худалдаа наймаанд учирч буй хохирлыг бууруулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл: Иргэдийн худалдан авалтын оргил үеэр зам хааж биднийг хохироосонд гомдолтой байна
Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл: Зам хаасантай холбоотойгоор худалдан авагчидийн хөл хөдөлгөөн эрс буурсан. Жил бүрийн яг энэ үед манай худалдааны төв хүн хөл гишгэх зайгүй байдаг. Төрөөс ямар нэгэн түрээсийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаагүй. Худалдаа эрхлэгчид олон сая төгрөгийн бараа зээл авч татсан байгаа. Барааныхаа мөнгийг олж чадахгүй тул түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Ашиг олохоосоо илүү өрөнд орчихлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам нээсэн боловч зам хаах, нээхтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй учир хүмүүс төдийлөн мэдээлэлгүй тул ирээгүй. Үлдсэн хэд хоногт бараагаа зарж ашиг олж чадах эсэх нь эргэлзээтэй.
Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл: Гадна зогсоол дүүрэн машинтай байдаг байсан. Гэтэл энэ жил зогсоол тэр чигтээ хоосон. Миний хувьд хоёр лангуутай. Сарын түрээс болох 2,5 сая төгрөгийг ч төлөх хэмжээний бараа зарж ашиг олоогүй. Урьд нь хураасан орлогоосоо түрээсээ төлнө.
Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл: КОП-17 арга хэмжээг яагаад наймдугаар сарын эхээр зохион байгуулж болсонгүй вэ? Иргэдийн худалдан авалтын оргил үеэр зам хааж биднийг хохироосонд гомдолтой байна. Зам хаахаас өмнө болон одоо ч ямар нэгэн мэдэгдэл удирдлагуудын зүгээс өгөөгүй. Худалдаа эрхлэгчид нэг болон түүнээс дээш зээлтэй байдаг. Олон асуудал давхцаад сэтгэл зүйн хувьд ч нөлөөлж байна.

Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдах газраас зам хаахтай холбогдуулан нийтийн тээвэр болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын таних тэмдэгтэй тээврийн хэрэгсэл л зогсоолын үйлчилгээ авахаас биш үйл ажиллагаа нь хэвийн явагдана.
Худалдаа үйлчилгээ, татан авах ажил хэвийн. Хамгийн гол нь төвлөрлийг сааруулах зорилгоор шаардлагатай тээврийн хэрэгслийг оруулах байдлаар зохион байгуулалт хийж байгааг ойлгох хэрэгтэй" гэж тайлбарлажээ.
Харин худалдаа эрхлэгчдийн зарим нь өндөр түрээстэй, зээлтэй учир бараагаа авч гадуур явж, оффисуудаар борлуулах гэж хичээвч дугаарын хязгаарлалт зэргээс шалтгаалан төдийл л үр дүнд хүрээгүй талаараа хуваалцаж байв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зам хаах шаардлага байсан бол худалдаа эрхлэгчдэд урьдчилж мэдэгдээд, орлогын хохирлыг нь багасгах зохицуулалт хийх ёстой байсан шүү дээ
Олон сарын өмнөөс хэлж анхааруулсан даа. Ер нь худалдан авах ,адвар муудсантай бас холбоотой шүү. Үргэлж гонгинож байхаа болимоор юм.
Аюулгүй байдал No юу тиймээ
Tom arga hemjee zohion baiguulj bolno, gehdee ter hoorond jijig biznes erhlegchdee hohiroohgui baih zohitsuulalt zaaval heregtei shuu
Өмнө нь зохицуулахад их ухаан шаардахгүй дээ.
Ард түмнээ бодохгүй Засаг!!!
Наймаачдыг тэтгэх гэж улс ажлаа зогсоохуу? Ажил хий.
Хуцаарай чи наймаачин гэдэг ард түмэн. Сайн төр ард иргэдээ боддог төрийг хэлдэг юм чамшиг худлаа цээжээ дэлдэж улсын ажил гэж шаахгүйээ
tsagaa olohgui hiichlee
Энэ хүмүүсийн хувьд зам хаалт гэдэг хэдхэн хоногийн асуудал биш зээл түрээс цалин гээд амьдралынх нь бүх зардалтай холбоотой хүнд цохилт байна
Өөр үнэн ажил олж хийж болно шүү
Тэгээд яах юм чамшиг залилан хийхгүй үнэн бишдээ яасан хүн алж хүрээ таллаа юу
Зам хаах тухай урьдчилж мэдэгдээгүй нь хамгийн том алдаа байна, бизнес эрхлэгчид ядаж бараагаа зохицуулах хугацаатай байх ёстой
Ene humuus ashig ih olno gej guigaagui, zugeer l turees tsalin zeel zardlaa nuhuh hemjeenii orlogo oloh bolomjoo aldchihsan baina
Ашигдаа ямар хамаа бнаа
Сургуулийн хэрэглэл, хүүхдийн хувцасны худалдаа яг идэвхждэг үед зам хаасан нь үнэхээр бодлогогүй шийдвэр болжээ
Өөр газрууд зөндөө байгаа шд ганц хэдэн захаар хязгаарагдахгүй, гэртэй ойр газраас авахгүй юу
За далбийгаад байгаарай чамд хамаагүй бол бусад нь хамаагүй гэдэг оркоо больчих нэгэн өдөр төрийн ажил чиний халаасруу чинь гараа хийснээ харжил байгаарай
26р хороохон эндээс авна шд хаха
70 orchim huvi ni zeeltei gej baigaa ni mash hund baina, borluulaltgui bol zeel turees 2oo yaj tuluh yum be
Хохь нь шд найдвар муутай юм хийгээд тэгээд тэр зээлийг өгч гэнэ
Нэгэл өдөр төрийн ажил чиний халаасруу гараа хийнээ
Төр том арга хэмжээ зохион байгуулахдаа жижиг худалдаа эрхлэгчдийн орлого, ажилчдын цалин, гэр бүлийн амьдралыг бас тооцдог байх хэрэгтэй
Өдөржин бараагаа дэлгээд суучихаад орой нь бараг борлуулалтгүй хураана гэдэг үнэхээр хэцүү нөхцөл байдал байна
Гадуур явж бараагаа борлуулах гэж оролдсон ч дугаарын хязгаарлалт зэрэг өөр асуудал тулгарсан гэдэг нь үнэхээр давхар дарамт болжээ
Засгаас төобөр нэх Сандаг Очироос нэхээ
Хурлыг зохион байгуулж байгаа Сандагдоржоор төлүүл.
Зам хаах тухай урьдчилж мэдэгдээгүй нь хамгийн том алдаа байна, бизнес эрхлэгчид ядаж бараагаа зохицуулах хугацаатай байх ёстой
Нэг талд олон улсын хэмжээний арга хэмжээ болж байгаа ч нөгөө талд нь иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгааг төр бодитоор харж зохицуулах ёстой
Сайн төр гэж ямар төрийг хэлэх вэ? Иргэдээ боддог төрийг хэлнэ
Дүнжингаравын худалдаачид жил бүр энэ үеийг хүлээж бараагаа зээлээр татдаг байхад ийм том өөрчлөлтийг урьдчилж тооцоогүй нь харамсалтай
Tur zasag tom arga hemjeegee amjilttai hiih ni zuv, gehdee tuhain gazriin irged biznes erhlegchdiig hohiroohgui baih arga hemjee bas adilhan chuhal
Түрээсээ ч төлөх хэмжээний ашиг олж чадаагүй гэдэг үг цаанаа ямар их алдагдал, санхүүгийн дарамт байгааг харуулж байна
Heden honogiin zam haalt gej harj bolohgui, ene humuus jiliin hamgiin ih borluulalttai uedee ajillaj chadahgui bolson ni gol asuudal
1 dargiin ambits ard irgedee tuilduulav
1 дарангуйлагч шийдвэр гаргасан гэж хуцав
baahan hooson hii selguutssen surjin hooson bus l bsan da
hii hooson maihnuud usniihaa hudgan deer barichjee bas gazriig ni zarna ch geh shig alnaa ed nar uls bolj toglohiimaa tanai nam
Яаг үнэн
Дахиад хурал ,спортын арга хэмээ гээд байнга зам хаадаг болно. Яагаад гэвэл дүнжингарав, нарантуулыг дампууруулж газарыг нь аваад . хурд байшингаа барьж сү.батболд е-мартаа барина .
Яаг үнэн
ter medeej
Анхнаасаа байрлал буруу байсан. 4 Пи буюу Бүтээгдэхүүн, Үнэ, Байршил, Цаг хугацаа гэсэн маркетингийн 4 зарчимын 1-ийг зөрчсөн шүү дээ. 5 дахь хийгээд бараг зэрэг өндийсөн байх, гэхдээ үндсэн 4 бол хэзээ ч 4 шүү дээ.
Өө яахав энэ улсад их баялаг бүтээж байгаа юм биш муусайн наймаачид
Чи яаж баялаг бүтээж байна. Төр нэгэл өдөр чиний халаасруу гараа хийнэ тэр үед чамайг өмөөрөх хүн олдохгүй учир нь бүгд байхгүй болсон байна
Ийм олон улсын хурал зохион байгуулаад хүлээсэн том үр дүн нь гардаг байсан бол байгаль орчин ингэтлээ доройтох байсан уу? Цөлжилт ингэтлээ доройтох байсан уу? Жилд өчнөөн л олон улсын хурал энд тэндгүй болдог. Монголд зохион байгуулсан энэ хуралд татвар төлөгчдийн өчнөөн зуун тэрбум төгрөг зарсан гэсэн. Гэтэл наад зах нь жижиг бизнес эрхлэгчид алдагдал хүлээсэн байна шүү дээ. 20 жилийн дараа гэхэд цөлжилт эрс буурсан байх эсэхийг харах л үлдлээ дээ.
Бүгд л салбартай бгаа биздээ. Гайгүй дэ одоо 3-4 өдөр бна оо . Манайхан цагаа тулгаад л юмаа бэлддэг дэ. Хөндлөнгөөс бурууг хайсан дорвол өөрөө зөвөөр сэтгэж ажиллах нь үр дүн бгаа шүү. Болноо.
Дүнжтнгаравын бараа нарантуудлыг бодвол адилхан бараа байж маш үнэтэй байдаг
Ашгаа өлхөн олчих бх о
Цаашдаа ч олохгүй, Дүнжингаравын эзнийг тэжээхээр боль. Оn line худалдаа хийж амьдар.
Хэзээ ч ард иргэдээ боддогүйн тод илрэл. Ийм ч засгийн газар ч гэж юу бхав.Дандаа завааруулсан холио бантан шиг юм хийнэ. Ямарч чадвар бхгүйн жишээ. Цаана нь ямар олон хүмүүс хохирч дуусч бна Энэ хохироы нь төлж чаддаг юм шиг. Хамгийн балиар нь ингээд өнгөрнө гэсэн тоохгүй бдлаар хандана
Өмнөговь эсвэл Дундговьд яагаад хийж болсонгүй вэ Уур амьсгал Цөлжилт гээ биз дээ хотод бол шал утгагүй байсан юм???
Яг зөв
Бүх түрээслэгч нар нийлж нэгдээд орлого тасарч түрээсээ төлж чадахгүй болсоноо хэлж төрөөс нөхөн олговор шаардаж авах хэрэгтэй. Эсвэл эв нэгдэлгүй нэгдсэн санаа бодолгүй тэмцэхгүй байсаар сайхан хохироод өнгөрцгөө.
Зөв
Цаашаа зөндөө хоосон газар бхд газар мундсан биш яг бужигнадаг үеэр мулгуу гарууд шүү
Огт татвөр болон нөат төлдаггүй сүрэг....ямар хэрэгтэй юм ...
Чи их гийгүүлдэг хэх хаха
8-р сарын 1-нээс хийж болох байсанш дээ. Ард түмнээ тоодоггүй төр засаг гэж нэг иймэрхүү.
та нар одоо гарч ажил хөдөлмөр хийцгээ хэдий болтол хүн шулж карма үүсгэж байхын ..гар ажила хий
Ажил гэ яг сайхан тодорхойлооч хамааёоо
МАН-ыг 2027,2028 онд дэмжихгүй байх боломж л бидэнд байна.
энэ шийдвэр гаргасан засагаар төлүүлэх хэрэгтэй гарч жагс тэмц
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Үнээ хэт нэмэхгүй бол дээрдэх л байх!
Зогсоол нь пиг дүүрэн л байсандаа
Юутай үнэн Хятадаас хямд бараа авчирч өндөр үнээр зарж иргэдээ шулж байгаа ч лангууны түрээсэнд тэр нь явчихсан түрээслэгчид арай их шуналтай
Тэгээд боличоочдээ тэд бас иргэд бишүү кк
Баян нөхөр түрээсийг нь хөнгөлөх байлгүй.
Монголын төр засаг бол ард түмний төр засаг биш, авилгалчдын, дарангуйллын төр засаг болсон. Иргэддээ дээрэлхүү, ТҮЦ, гражийг нь хүчээр нураана, татварыг нь 500% нэмнэ, машиных нь дугаараар хязгаарлана, камераар байнга хянаж, хазгай гишгэх бүрт нь торгоно. Яг л Манжийн төр шиг. Ийм төр зөсгийг зайлуулах хэрэгтэй.
Монголчуудынхаа хөлсөө дуслуулан байж олсон багахан мөнгийг хятадын хямдхан хогоор сольж авч зөвхөн өөрсдөдөө олз ашиг олдог увайгүй амьтад шүү наймаачид????????????
Temu, TaoBao-р хүмүүс голдуу юмаа захиалж авдаг болсон. Энэ янзаар хэдэн жил-н дараа Дүнжингарав ер н бүх зах дэлгүүр хаагдана
Turuus hungulilt uzuul.!!
Тэгээд гарч тэмцээч дээ.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ХУРАЛ ХИЙХЭЭР САЙЖИРДАГ БОЛ МАНАЙ УЛС ДЭЛХИЙД ДЭЭГҮҮРТ ОРОХ БАЙЛАА.СОЛООНГОСТ ОЛОН ХУРАЛ ЗӨВӨЛГӨӨН БОЛДОН ЗАМ ХААГААД АРД ТҮМЭНДЭЭ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛЖ БАЙСАНЫГ САНАДАГГҮЙ ЭЭ.МАНАЙХАН НЭЭРЭЭ ДЭНДҮҮЛЭХ ЮМАА