Нийгэм мэдээ

"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ

"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 анги, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Түшээт Ханы Аварга" дэвжээ, "Эрч" спорт хороо, “Пирамид-Орд” ХХК, “Эрдэм Транс” ХХК-ийн бөх, улсын үнэн зоригт харцага Э.Даш үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөх Билэгт" дэвжээ,"Хилчин" спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх, улсын начин Б.Гончигсүрэн, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, хилийн цэргийн 0208 анги, “Номин Холдинг” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.

Наймд Улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Б.Нямсамбуу, Д.Батбаяр, С.Доржпалам нар үлдлээ.  Дараагийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2026 оны есдүгээр сарын 5-ны 11:00 цагаас Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг сумын цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button