Нийгэм мэдээ

Өвлийн саруудад цаг агаар ямар байх вэ

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 10-12 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон хүргэж байна.

Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ын тодорхойлолтоор “Олон жилийн дундаж (ОЖД)” үзүүлэлтэд 1991-2020 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг ашигладаг.

10-12 ДУГААР САРУУДЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Агаарын температур:

  • Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С, бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг
  • Арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С, бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг
  • Арванхоёрдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22...-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-22°C хүйтэн байдаг

Хур тунадас:

  • Аравдугаар сард Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна
  • Арваннэгдүгээр сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна
  • Арванхоёрдугаар сард Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм

2026 ОНЫ 10-12 ДУГААР САРУУДЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Аравдугаар сар: Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Нийлбэр хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖДаас бага, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Төв аймгийн ихэнх, Хэнтийн баруун хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

Арваннэгдүгээр сар: Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

Арванхоёрдугаар сар: Агаарын дундаж температур Баян-Өлгийн, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Нийлбэр хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖДаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

ЗӨВЛӨМЖ:

Аравдугаар сард нутгийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн хойд хэсгээр ОЖДаас ахиу байх бол арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, хур тунадас зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, арванхоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байхаар байна.

Өвлийн саруудын хувьд 11 дүгээр сард хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд зуны хугацаанд хуурай гандуу, бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай нутгууд малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөж байна.

Урьдчилсан төлөвийг сар бүрийн 28-ны өдөр шинэчлэн гаргаж weather.gov.mn цахим хуудсанд байршуулдаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүр шинэчилсэн мэдээллийг авч ашиглана уу.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button