Нийгмийн

ТОДРУУЛГА: Ховдод сүрьеэгийн эмчилгээ хийлгэж буй 21 цэргийг орон нутаг руу нь шилжүүлнэ

Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, 21 цэрэг эмчилгээтэй байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ. Нэг цэргийн ангийн олон цэргээс сүрьеэ илэрсэн нь анхаарал татаж буй юм. Иймд бид ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны тархвар судлаач эмч Б.Цолмонтой холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар дамжин халдварладаг нийгмийн халдвартай өвчин юм. Уг өвчнийг үүсгэдэг нян нь гадна орчинд тэсвэртэй учраас нийгэмд их хор хөнөөлтэй гэж судлаачид үздэг. Сүрьеэгийн эх уурхай нь уушигны сүрьеэтэй өвчтөн юм. Уушигны халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн цаашаа 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг. Сүрьеэ өвчтэй хүнтэй хамт, агааржилт муутай байранд амьдрах, биеийн дархлаа суларсан зэргээс анхдагч голомт идэвхжинэ.


-Яагаад зөвхөн 123 дугаар цэргийн ангийн бие бүрэлдэхүүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан юм бол. Цэргүүдэд шинж тэмдэг илэрсэн юм уу эсвэл бүх цэргийн ангиудаас энэ төрлийн шинжилгээг авч байгаа юм уу?

-Монголын гурван хүн тутмын нэг нь, дэлхийн хүн амын дөрөвний нэг нь сүрьеэгийн халдвартай байна. Цэрэг татлагын үеэр цэргүүдээс уушигны зураг авахад хэвийн гардаг байхгүй юу. Ямар ч өөрчлөлтгүй гарна. Би гэхэд сүрьеэгийн салбарт ажилладаг хүн. Сүрьеэгийн халдварт өртчихсөн байгаа. Гэхдээ миний рентген зурагт ямар ч өөрчлөлт илрэхгүй. Тиймээс би цэрэгт татагдаад явж болж байгаа байхгүй юу. Илрүүлдэг арга нь өөрөө хэцүү байхгүй юу.

Эхлээд тус цэргийн ангийн нэг цэрэгт шинж тэмдэг илрээд, үзлэгийн явцад сүрьеэтэй нь батлагдсан.

-Сүрьеэтэй нь батлагдсан цэргүүд одоо аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Тийм. Аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Удахгүй орон нутгуудынх нь эмнэлгүүд рүү нь шилжүүлнэ. Гэхдээ өвчтөнүүдийн биеийн байдлыг нь харж байж шилжүүлнэ.

-Одоо ямар, ямар эмчилгээнүүд хийгдэж байгаа вэ. Сүрьеэ илэрсэн гэдгийг ар гэрийнхэнд нь хэзээ хэлсэн юм бол?

-Журам, зааврынх нь дагуу эмчилгээнүүд хийгдэнэ. Дор хаяж зургаан сар эмчилгээ хийгдэнэ. Сүрьеэгийн эмүүдийн нөөц улсын хэмжээнд хангалттай бий. Ар гэрийнхэнд нь цэргийн ангиас нь мэдээлэл өгсөн байх. Манайхаас бол өгдөггүй.

-Цэргийн ангийнхныг хэзээ давтан үзлэг, шинжилгээнд хамруулах вэ?

-Голомтыг хоёр удаа үзлэг хийгээд, сүрьеэтэй хүн илрэхгүй бол голомт тасарлаа гэж үздэг юм. Тодорхой график, төлөвлөгөөний дагуу дараа, дараагийн үзлэгүүд хийгдээд явна. Үзлэг, шинжилгээнд оруулах хугацааг хамаагүй зарлаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 16:28

монголд 3 хүний нэг нь сүреэтэй гэхээр айлд бүрд 1-2 хүн байна гэсэн үг үү? ийм байх боломжтой юу, эрүүл мэндийн с�##�барын �##�бан ёсны мэдээлэл өгч байгаа хүн биз дээ?

зочин
зочин
2022-07-22 17:29

х�##�дварт өвчин тусгачихаад гэр рүү нь хөөх нь үү

Зочин
Зочин
2022-07-22 22:55

Угаасаа цэцэрлэг, сургуулиас х�##�двар аваад тэр савханцар нь уушгинд байж байдаг гэсэн ш тээ. Дархлаа унахаар идэвхжээд л ирээ биз. Нээх ариухан юм шиг хуцах юм даа. Бид чинь саяхан 60 иад онд тэмбүүнээсээ с�##�аа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button