Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: "Засгийн газрын авто бааз" төсвөөс санхүүжихээ больж, дуудлагын таксинд явна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.02/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд "Засгийн газрын автобааз" УТҮГ-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж буй тухай дурдсан. Тодруулбал, "Засгийн газрын авто бааз" УТҮГ 164 авто тээврийн хэрэгсэлтэй, 210 ажилтантай, жилдээ 3-3.2 тэрбумын санхүүжилтийг улсын төсвөөс авдаг байна. Харин зохион байгуулалтыг шинэчилснээр цаашид 100 авто тээврийн хэрэгсэлтэй, 105 ажилантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байгаа талаар мэдээлэв.

Д.Амарбаясгалан "Авто бааз цаашид төсвөөс санхүүжихгүй, өөрсдөө аж ахуйн тооцоо явуулдаг болно. Улаанбаатар хотод Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн албан тушаалтнуудад дуудлагаар такси үйлчилгээ үзүүлнэ" гэлээ.

Зайлшгүй шаардлагаар автомашин унах төрийн албан тушаалтанд дудлагын такси авах боломжийг нээлттэй болгож байгаа. Жолооч болон автомашины шатахуунд сар тутам 2 сая төгрөгийн зардал гаргадаг байсан. "Засгийн газрын авто бааз" УТҮГ-ыг шинэчилснээр төрийн албан тушаалтанд сард 100-200 мянган төгрөгийн лимит тогтоож өгнө. Ингэснээр зардлыг 90 орчим хувиар хэмнэх боломж бүрдсэн" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Гадаад яамны автобаазыг татан буулгах хэрэгтэй. Ажилчид нь дарга нарын хамаатан садан, шахаасууд. Ажлаа хийхгүй, хов зөөх мэргэжилтэй.

Зочин
Зочин

Өргөө амаржих газрын Ж.Энхцэцэг захирлын асуудал юу болсон бэ? Энхцэцэг эмчийг ажилд нь буцааж тавьж буруу шийдвэр гаргасан Энхболдод хариуцлага тооцож огцруул.

Зочин
Зочин

Үнэнгээсээ 90%хэмнэлт гарч байгаа бол сайн л бна.Хажуугаар нь нэг сөрөг юм дагалдаж яваа юм биш биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button