УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Газартай холбоотой маргааныг "Газрын маргаан таслах зөвлөл" хэлэлцэж, шийднэ

Пүрэв гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Дараалал ёсоор Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүд Ц.Сандаг-Очир: Энэ хууль батлагдсанаар сум хоорондын хилийн цэсийн маргаантай асуудал. Мөн аймаг хоорондын, дүүрэг хоорондын маргаантай асуудал шийдэгдэх үү?

Хоёрт, Богд хан уул тойрсон улсын тусгай хэрэгцээний газарт янз бүрийн байдлаар газар аваад, орон сууц барьчихсан. Тэр орон сууцанд иргэд зээл аван захиалга өгсөн. Одоо болтол орон сууцных нь ордер гараагүй. Тэгээд банкны хүүнд олон жил дарамтуулаад, олон иргэд хохироод явж байна. Энэ хууль батлагдсанаар энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

Ер нь замбараагүй баригдсан орон сууцнуудын асуудлыг хэрхэн яаж шийдэх юм бэ?

Аймаг, дүүрэг болгон газрын, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй байдаг. Энэ одоо хоосон цаас болчихоод байна. Хоорондын уялдаагүй. Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөөгөө зөрчөөд явчихдаг. Буруутай этгээд нь хэн юм бэ. ИТХ нь юм уу, Засаг дарга нь юм уу. Ийм хариуцлагүй үйл ажиллагаанд ямар хариуцлага хүлээлгэхээр хуулийн заалтанд тусгаж буй вэ?

Төрийн сургууль, цэцэрлэг бол газрын төлбөрөөс чөлөөлөгддөг. Энэ Төрийн өмчийн компаниуд хамгаалалтын зурвастай. Гэтэл тухайн байгууллагын төсөв дээр газартай холбоотой ямар ч төлбөрийн эх үүсвэр байдаггүй. Мэргэжлийн байгууллагууд төлбөрөө төл гэдэг. Энэ нь он жил дамжин их тоо бүхий хоосон цаас болж хувирч байна. Үүнийг энэ хуулиар хэрхэн яаж зохицуулж байгаа вэ?

Барилга хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо: Цаашдаа жилийн газар олголтыг нэгдсэн байдлаар жилийн газар олголтын төлөвлөлтийг батална. Өөрөөр хэлбэл, бүх газар олголтын нэгдсэн төлөвлөлтийг газрын асуудал эрхэлсэн төр захиргааны байгууллага зохион байгуулаад, Засгийн газраар арванхоёрдугаар сарын 1-нээр баталгаажуулна. Энэ төлөвлөлтийн дагуу дараа жил нь бүх газар олголтууд явагдана гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, дутагдал, тулгамдсан асуудлыг удахгүй оруулж ирэх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулахаар байгаа.

Хоёрдугаарт, газар олголтыг цаашдаа цахим биржээр зохион байгуулна

Газар зохион байуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Хилийн цэстэй, ер нь газартай холбоотой асуудлыг газрын тухай хуулиар "Газрын маргаан таслах зөвлөл"-өөр хэлэлцэж шийдэхээр зохицуулсан байгаа. Энэ зөвлөлд олон нийтийн бүрэлдэхүүн, мэргэжлийн байгууллагууд оролцоно. Аймаг, нийслэлийн газартай холбоотой маргааныг аймаг, нийслэлийн засаг дарга "Газрын маргаан таслах зөвлөл" байгуулж ажиллуулна.

Тусгай хэрэгцээний газартай холбоотой маргааныг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дэргэдээ байгуулж, энэ асуудлыг хэлэлцэж шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button