УЛС ТӨР

Д.Бат-Эрдэнэ: Санал хураах төхөөрөмжийг туршиж, шалгаж үзэж болно, нээлттэй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг танилцуулж, Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, "Саналын хуудас пропорционалиар 48, мажоритараар 78 гишүүн дугуйлах хоёр хэсэгтэй байна. Нэгдүгээрт, 48 гишүүнийг сонгох санал тэмдэглэх хэсэг. Хоёрдугаарт 78 гишүүнийг сонгох хэсэг.

Иргэдийн зүгээс сонгууль хэрхэн өгөх, ямар хуудас яаж бөглөх асуудал тодорхойгүй байгааг хэлж байгаа. Бид эхний ээлжид хэдэн нам, эвсэл оролцох вэ гэдэг тодорхой болсны дараа саналын хуудсаа боловсруулж эхэлдэг гэдгийг хэлмээр байна.

Энэ жил бид сонгогчдодоо хүрч ажиллана. Иргэдэд мэдээлэл өгөх байнгын нээлттэй асар ажиллуулна. Саналын хуудсан дээр нэр дэвшигчийн болон намын нэр ямар дарааллаар бичигдэх, овог нэрийг ямар үсгээр бичих нь хүртэл нарийн заалттай. Энэ зохицуулалтын хүрээнд л явагдана. Саналын хуудастай холбоотойгоор зургаан намаас дөрвөн хүсэлт шаардлагыг СЕХ-нд ирүүлсэн. Эдгээр шаардлагаас хуульд нийцэж буй нэг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэлээ. Саналын хуудас бол ил болон далд нууцлалтай тусгай үнэт цаас.

Бичигдэх дарааллын хувьд дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа намуудын нэрийг жагсаана. Эвслийн тухайд ч мөн адил. Харин нэр дэвшигчдийн нэрсийн дарааллын байршлыг нам өөрөө шийддэг. СЕХ-нд албан ёсоор хандаж, санал хураах төхөөрөмжийг туршиж, үзэж, шалгаж болно" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг хүн хуурч байгаа юм шиг юм ярих юм. Хэзээ ч хакердаж болнош дээ. Сонгуулийн явц дунд ч программд нөлөөлж болно. Тохиргоог нь яаж хийснээс бүх юм хамаардаг байгаа шүү.

Бат инженер
Бат инженер

Та нар ямар ч аргаар будлиулж чадна.

Холбоотой мэдээ

Back to top button