Захиалгаар хүний амь хөнөөлгөсөн Б-г Австралиас албадан авч ирлээ
2015 онд Монгол Улсын иргэн “А”-г бусдын захиалгаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ руу оргон зайлжээ.
Тухайн этгээдийг интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоон 2017 онд БНХАУ-аас шилжүүлэн авч холбогдох хэргийг шалгахад “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Тиймээс хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали улсад байгааг нь тогтоожээ. Улмаар тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд 2024.04.30-ны өдөр Монгол улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна.
Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газраас Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгууллаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржийг хэзээ авчрах вэ
Ail heseed ailiin nuhruudees alt neheed baisan gee biz
Акулууд где?
Зоригийг �##�агч, захи�##�агч нарыг яг үүн шигээ цэгцлээчээ Цагдаагийн үе үеийн генер�##� дарга нараа!!
A chin Nuuts amrag ni baisanshdee avgaid ni aluulsan gesen Bayan aild berleed amjilttai amidarch bgaa bizdeee B gees Namiin darga nar nehdeg gee bizdee
Ail heseed ailiin nuhruudees alt neheed baisan gee biz
B Tein buudal orood baisan gesen
Altnaas bolsonu
царайг нь харчих юмсан даа
Сайханбилэгийг хэзээ авчирах вэ
ЗАХИАЛАГЧ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ГҮЙЦЭТГЭГЧ ХУРЦ БЫСДА НАРЫН АЦЫГ ХЭЗЭЭ ГОЗОЙЛГОХ ВЭ? МАНАЙ ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЖААХАН ЧИМЭЭ ГАРАХААР Л ДЭВ ДАВ ХИЙГЭЭД ИХ ХЭЦҮҮ БАЙГАА ГЭСЭЭН.ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭДЭГ ҮНЭН БӨЛГӨӨ ИНГЭЖ БАЙГААД ГАЛЗУУРЧИХ ВИЙ ДЭЭ ТЭГВЭЛ ШАР ХАДАНД Л АЦРАХААС ДАА .