УЛС ТӨР

“Хаалга нүдэгч” ажилтай болжээ

Нөхөн сонгуулийн үеэр “Үнэн ба шударга” намын А.Отгонбат гэх зартай ч гэх үү, зальжин ч гэх үү тэмцэгч гарч ирсэн. Хотын захиргааны байрны, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрны хаалга нүдэж тэмцэгчийн дүрээр нилээдгүй гүйсэн ч, амжилтыг эс олсон юм. Хэн нэг даргатай уулзаж болно, асуудал тавьж, шаардлага хүргүүлж болно. Гэхдээ үүнийг чанга дуу, сүржин төрх, төрийн байгууллагын дотоод дүрэм журмыг үл хүндэтгэсэн үйдэл нь олны бухимдлыг төрүүлсэн юм.

Улмаар түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон түүх нь нөхөн сонгуулиар ч давтагдав. Сонгуулийн өмнөх хаалгаж нүдэж байсан үйлдлээ, “хаалгаа нээ” хөдөлгөөн болгон үргэлжлүүлж байгаагаа зарласан байна.

Энэ тухайгаа тэрбээр, төрийн хүнд суртлын эсрэг, иргэд аж ахуй нэгжийн өргөдөл гомдолд хариу өгөхгүй байгаа бол, дарга иргэдээ хүлээж авч уулзахгүй байгаа бол та надад хэлээрэй” хэмээсэн байна.

Ийн тэрбээр хаалга нүддэг ажилтай болжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. Эрдэнэтэт ирээд гокын захиргааны ха####гыг нэг нүдээд өгөөч чулуун төмөр ха####т ха####гатай юм шүү хэнч нэвтрэх эрхгүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button