НИЙГЭМ

УБДС: Халуун усыг ихдээ 10 хоног хязгаарлаж, иргэдэд чирэгдэл бага учруулна

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх график батлагдаад буй. Засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгаа.

Жил бүр энэ ажлыг графикын дагуу гүйцэтгэдэг бөгөөд иргэдээс шүүмжлэл хүлээдэг. Жишээлбэл, иргэд дулааны улиралд олон хоногоор халуун ус хязгаарлахын эсрэг байр суурь илэрхийлж, зун бүр засварладаг шалтгааныг тодорхой мэдэхгүй, ойлгохгүй байх тал ажиглагддаг.

Тэгвэл УБДС ТӨХК-аас "Жил бүр ашиглалтын хугацаа нь дууссан шугамуудыг сольж сайжруулахын тулд энэ ажлыг хуваарийн дагуу зохион байгуулдаг. Ашиглалтын хугацаа дууссан олон шугам одоо ч ашиглагдсаар байгаа. Эдгээрийг засаж сайжруулах нь өвөл бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлж буй хэлбэр. Ингэхдээ иргэдэд олон хоногийн турш чирэгдэл учруулахгүйгээр нэг байршилд хамгийн ихдээ 10 хоног халуун ус хязгаарлана" гэж тайбарлалаа. Энэ зун доорх хуваарийн дагуу халуун ус хязгаарлана.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-07 17:10

Төв шуудан. Зг ордон хавиар 14хоног гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button