Нийгэм мэдээ

Улсын хэмжээнд 5.5 сая малын сэгийг устгажээ

Улсын хэмжээнд нийт хорогдсон малын сэг зэмийн 77.5 хувийг булшилж устгасан байна. Тодруулбал 1,768 цэгт сэг зэм устгал хийгдэхээс 1,610 устгалын цэгт устгал хийжээ. Ингэснээр нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.5 сая буюу 77.5 хувийг булшилж устгаад байгааг мэдээллээ. 

Монгол орны хувьд шатааж хөрсөнд булшлах, шууд булшлах аргыг хэрэглэж байгаа. Цөөн сэг зэм байвал шатаах аргыг хэрэглэх боломжтой.

Харин их хэмжээгээр сэг зэм гарсан тохиолдолд энэ арга тохиромжтой биш. Гоц халдварт зооноз өвчин гарсан үед бол тусгай зааврын устгал дагуу хийдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button