Нийгэм мэдээ

"John Sheepskin"-ий бүтээлийг зөвшөөрөлгүй өөрчилж, Ц.Элбэгдорж, Л.Гантөмөрийг эвлүүлэн ашиглажээ

Богино хэмжээний кино бүтээдэг @johnsheepskinn 2022 онд “Welcome to the Machine” нэртэй бүтээлийг хийсэн. Гэтэл уг бүтээлийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж ашигласан тохиолдол гараад байна. Тодруулбал, “Welcome to the Machine” дүрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр нарыг орлуулан, дуу оруулж түгээжээ.

Үүний хариуд John Sheepskin дараах мэдээллийг хийлээ. Бид тухайн бүтээлийг,

  • Тухайн цаг үеийн байдлын бодит асуудлыг харуулах зорилгоор
  • Ямар нэг улс төрийн нам эвслээс хараат бусаар
  • Зөвхөн өөрсдийн мэдрэмж, үзэл бодол дээр тулгуурлан бүтээсэн билээ.

Харамсалтай нь сонгууль ойртож улс төрийн нам эвслүүд идэвхжиж өөрсдийн үзэл бодлоо сурталчлах зорилгоор хэрээс хэтэрсэн үйлдлүүдээ хийгээд эхэлжээ. John Sheepskin нь аль ч цаг үед ямар нэг улс төрийн нам, эвслээс хамааралтай байгаагүй бөгөөд цаашдаа ч ямар нэг байдлаар хамтарч ажиллахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Бүтээлийг хэрхэн гуйвуулан ашигласныг эндээс үзэх боломжтой.

Ташрамд дурьдахад, John Sheepskin эрэгтэй хүний хэврэгхэн маскулинити, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн болоод амьтны эрх, төрийн гажуудсан тогтолцоо, үе хоорондын ялгаа зэрэг нийгэмд тогтчихоод байгаа зарим асуудлууд руу хандсан бүтээлүүд хийдэг уран бүтээлч залуусын нэгдэл юм.

Б.ХАШ-ИЛД


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button