2549 иргэнд ₮45.3 тэрбумын хохирол учруулсан "Бэлтэс мөрөн"-ий удирдлагуудыг цагдан хорилоо

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Мөн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий есөн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцсон байна.
Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ЧОРОН ЧААЧЛАА ХЭН ЭРГЭХИЙН НЭГИЙ НЬ ҮЛДЭЭГЭЭЭЧ
Omhii hulgaichuud
хөөрхий Монголчуудын өлөн шунахай зан дээр хөөрхөн тоглолт хийсэн шүү..эд яахав ялаа үүрээд гараад л ирнэ..Монголчуудын шунахай зан тэр үед энэ л хэвээр бвал????????????