Д.Амарбаясгалан: Өнөөдрөөс хилийн бүх боомтоор импортын гурил, тэжээлийг татваргүй оруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн эхэнд танилцууллаа. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
“Гурилын импортын татварыг чөлөөлөх тогтоолыг өнөөдөр ЗГ баталлаа. Импортоос чөлөөлөх барааны жагсаалтыг шинэчилж улаан буудайн гурил, малын тэжээл багтааж байна. Өнөөдрөөс бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс холбогдох яамны сайд нарт үүрэг өгсөн. Засгийн газар зохицуулалт хийж дотоодын улаан буудайг дэмжинэ, тариаланчдад 182 тонн эльваторыг ашиглуулж эхэлнэ.
Ингэснээр тариаланчид гурилын үйлдвэрийг гуйдаг нөхцлөөс ангижрана. Өрсөлдөх боломж нээгдэнэ. Тариаланчдын эрх ашгийг нь хамгаалж, боломжуудыг нээнэ. Дотоодын хэрэгцээг хангасан бол илүүг нь экспортод гаргах боломж бүрдүүлнэ. Ийнхүү Засгийн газрын тогтоол баталж, гурилын татвар тэглэгдэх үйл ажиллагаа эхэллээ. Үүнийг дагаад инфляц буурна. Учир нь хэрэглээний сагсны 50-60 хувийг гурил гурилан бүтээгдэхүүн эзэлдэг” гэлээ.
Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Орон сууцны тухай хуулийг УИХ-д өргөн барина. Үүнийг дагаад барилгын салбарт үнийн хөөрөгдөл болох эрсдэлтэй учир холбогдох сайд нарт үүрэг өгсөн. Барилгын компаниудтай яриа хэлцэл хийх чиглэл өгсөн. Мөн импортын цементийн татварыг бууруулах тогтоол баталж, 20 хувь байсныг 5 хувь болголоо. Хугацаа, хэмжээ заагаагүй. Мөн өнөөдрөөс эхлээд хэрэгжинэ. Цементийн эрэлт хэрэгцээ маш их байгаа учраас дотоодын үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж энэ арга хэмжээг авч байгаа.
2023-2025 оныг Монголд зочлох жил болгосноор орлого 1.2 тэрбум доллар болж өссөн. 2024 онд жуулчид нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог бид гаргаад байгаа. Энэ салбарт ажиллах хүч хомстолд орсон учраас гадаадаас ямар нэг квотгүйгээр ажилтан авах боломжийг бүрдүүллээ. Мөн зам дагасан бодитой хөгжил, дэд бүтэц бий болгох төсөл баталлаа. Ингэснээр аялал жуулчлалын салбарт орлого нэмэгдэж эдийн засгийн солонгоруулахад үнэтэй хувь нэмэр оруулна" гэв.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Үйлдвэрлэл устана гэхээс аыж байна. Цензуртай байх хэрэгтэй шүү.Хойд хилээс гурил орж ирвэл зүгээр дээ. Урд хилээс авахгүй байх хэрэгтэй гэж бодож байнаа
Дуут гурил насаараа идсэн муу юм болоогүй 1990 д онд бас нийтээрээ хэрэглэсэн хордож гэж дуулаагүй баахан хятадын яс гэж юу хэлээд байна зөв бич.
Ийм үйлвэрлэгчтэй байгаад яах вэ дээ шалан дээр өөрсдөө ойчлоо доо
Зөв. Аль эрт импортын татаваргүй болгох байсан юм.
Авбал зөвхөн орос гурил авах. Үгүй бол дотоодын гурилаа хэрэглэeээ.
Баярлалаа үндэсний үйлдвэрлэл гэж дэмжээд дэмжээд нэмэргүй элэг нэгтнүүдээ шулж баяжигсад болсон шүү.
Ashgui dee
Бусад улсын удирдагчид өөрсдийн үйлдвэрлэгчдээ дэмжих жамаар улс орныхоо хөгжлийг дэмждэг байтал манайх гадныхныг дэмжиж улсаа унагах юм хийх юм даа. Эд нар ер нь туулайн талд байна уу? Баавгайн талд байна уу? Ойлгохоо ч болиллоо.
Щуналын бузрууд танагтай бай цадах болоогүй юу торгуулиа биднээр төлүүлнэ гэж даналздаг цаг чинь дууслаа
Гадаадаас ажиллах хүч оруулж ирнэ квотгүй гэдэг нь хятадаар дүүрнэ гэсэн үг дээ хятад гурил,хятад 2оор монгол улсыг үгүй хийрээр шийдэж
Далд ор
Мөн ч тэнэг үйлдлүүд хийж байна даа. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийн оронд Хятадын баталгаагүй хүнсээр иргэдээ хооллох гэж ийм шийд гаргадаг ёстой усан толгойтой нөхөд шүү.
Муухай царайтай зэвүүн хог шүү энэ амарбаясгалан.худалч хог
Пааа баахан санал авчлаа ялчлаа гээд зүүдлэж хонох байх даа энэ хачин царайт хүүр. Нэг л эвгүй царайтай харагдаад байдым эхнэр гэж азгүй хүүхэн бэ чааваас ийм царай хараад өвөрт нь хэвтэх ч. Дур гутчлаа чёрт
Зочин
Одоо нөгөө хятадын ясны гурил ёстой л нэг орж ирнэдээ Монгол улс гурилаа гаднаас авахаар гүй л болгоод байгаа шиг санагдах юм
Үнэ хөөрөгдөж байгаа кампаниуд энэ сургамж болно
Баахан ясны хятад гурил оруулж ирж түмнээ хордуулах нуу: Дотоод гурил үйлдвэрлэгч нараа ингэж санаатай унагааж болохгүй ш тээ эдийн засаг мэдэхгүй мал аж ахуй минь
Баахан ясны хятад гурил оруулж ирж түмнээ хордуулах нуу: Дотоод гурил үйлдвэрлэгч нараа ингэж санаатай унагааж болохгүй ш тээ эдийн засаг мэдэхгүй мал аж ахуй минь
Энэ эсэргүү гурилын үйлдвэрлэлд хамаатай үндэсний үйлдвэрлэгчдийн голыг гогодон самарлаа даа, хаанах ын хэний даалгавартай улаан чаралбаа вэ ?