Нийгэм мэдээ

Япон дахь МОНГОЛЧУУД Элчин сайдын яамны гадна жагсав

Өнөөдөр /2022.12.10/-ны өдөр Япон улсад суралцаж,ажиллаж амьдардаг иргэдийн төлөөлөл Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны гадаа тайван жагслаа. Уг жагсаал өдрийн 12-17 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нийт 25 иргэн ирж, өөрсдийн үзэл бодлыг тайван замаар илэрхийлсэн юм. Жагсаалын зөвшөөрлийг Токио хотын Шибүяа дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэн авсан тул албан ёсных гэдгээрээ онцлогтой байв. Тэд энэ удаагийн жагсаалын эхэнд “Монгол улсад олон өдөр хоногоор шударга ёсны төлөө жагсаж буй залуусаар тун их бахархаж байгаа учраас, гадаад улсад суугаа боловч сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлэхийн тулд энд ирсэн” гэдгээ дурдлаа. 

Жагсаалд Япон улсын Токио, Сайтама, Гүнма, Чиба зэрэг аймгуудаас ирсэн иргэд зонхилж байсан бөгөөд дөрвөн сартай нялх хүүхдээ тэвэрсээр ирсэн хосууд ч жагсагчдын дунд байлаа.

Өнөөдөр тэд “Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон гишүүд сайд дарга нарын нэрсийг бүрэн зарлах, хариуцлага тооцох, оффтэйк гэрээнүүдийг хэсэгчилж бус бүрэн ил болгож нууцын зэрэглэлээс гаргах, тогтолцооны өөрчлөлт буюу сонгуулийн хуулийг өөрчлөх, авлига албан тушаалын хуульд яаралтай өөрчлөлт оруулах” зэргийг шаардаж буйгаа илэрхийлсэн юм. 

Тэд өөрсдийн тавьж буй эдгээр шаардлагыг эмхэтгэн маргааш гэхэд Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Засгийн газарт хүргүүлэхээр болоод буй. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш хүргэх болно. 

Мөн Монгол улсаас Япон улсад суугаа “Япон дахь Монгол эмэгтэйчүүд” фэйсбүүк группээс санаачлан хандивын аян эхлүүлсэн бөгөөд уг хандивын аянаар 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд нийт 163 мянган иэн буюу 4 сая орчим төгрөг цугласныг талбай дээр жагсаж буй иргэдэд зориулан зарцуулж эхлээд байна. Ингэхдээ жагсагчдыг Сүхбаатарын талбай дээр гэр барихыг зөвшөөрөөгүй учир дулаан малгай, ороолт, гар хөл нуруу дулаацуулагч кайро болон халуун унд хоолоор өөрсдийн дэмжиж буй сэтгэлийг гадаад улсаас ийн илэрхийлж байгаа аж. Тус группынхэн өмнө нь мөн хандив цуглуулж Токиогийн олимпод оролцсон Монгол тамирчдад баяр хүргэн, дурсгалын эд зүйлс гардуулж байсан удаатай.

Ойрын өдрүүдэд Монгол дахь жагсагчдыг дэмжиж, Япон улсын олон хотуудад иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаж байгаа бөгөөд өнгөрсөн ажлын өдрүүдэд Токио дахь НҮБ-ын байрны урд мөн хэсэг залуус албан ёсны зөвшөөрлийг нь авч эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.

Тэдний хувьд мөн ирэх даваа гарагаас эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Мөн Токиогоос хол зайд байдаг бусад аймаг, хотын Монгол иргэд ч өөр өөрсдийн хотуудад эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж эхлээд байна. 

Элчин сайдын яамны гадаах жагсаал маргааш буюу ням гарагт 12-17 цагийн хооронд мөн үргэлжлэх бөгөөд Япон улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэн жагсах боломжтой. 

 Япон улс Маэбаши хот:

Япон улс Хоккаидо: 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2022-12-11 00:18

Та нар битгий сүржигнэ. Монголын ЗГ ажлаа мэднэ. Хулхи новшнууд

Roberto.karlson
Roberto.karlson
2022-12-11 12:13
Reply to  Иргэд

Үхэж д�##�д ор муу босоо ороолон
Та наршиг юмнууд гай болж байхаар үхээд газарта шигээд буян болвол таарна

Зочин
Зочин
2022-12-11 10:12

Монголчууд мундаг байна. Дэлхий даяар харж байна

Зочин
Зочин
2022-12-11 14:10

МОНГОЛЫН ТӨР ИЙНХҮҮ ОЛОН УЛСАД ШИВШГЭЭ ТАРИЛАА СН р БОЛ АЛААД ХАЯЧИХСАН ШҮҮ ХАМГИЙН ИНЭЭДТЭЙ НЬ ХУЛГАЙЧИЙГ НЬ ХУЛГАЙЧААР ШАЛГУУЛЧИЙ ГЭСЭН ТЭНЭГЛЭЛ БАЙЛАА ИЙНХҮҮ МОНГУНУУДАД ХЭН Ч ИТГЭХГҮЙ ЭХ ОРНОО ИРГЭДЭЭ ТОНОДОГ ИЙМЭРХҮҮ МУУСАЙН АЦНУУДЫГ ОДОО ЯАХЫН БЫСДА ГЭЖ...

Гүндалай агаа нь
Гүндалай агаа нь
2022-12-11 16:19

Гадаадад жагсахаар зөвшөөрөл авдаг, эх орондоо болохоор зөвшөөрөл авахгүй хууль зөрчиж цагдаа гэмтээдэг энэ ардчилсан үхээр элбэгдоржийн нохойнуудыг дараагийн удаа жагса�##� дээр нь шууд пулемётоор шүрших хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-12-11 21:41

Гадаапад байгаа хүмүүс илүү зан

Холбоотой мэдээ

Back to top button