Нийгэм мэдээ

“Рентгенээр устах эрсдэлтэй ачаа тээсэн бол албаныханд мэдэгдэх ёстой”


Цахим орчинд нэгэн иргэний мэргэжлийн камер, линз, дуран, хальс зэрэг эд барааг хяналт, шалгалтын рентгенээр нэвтрүүлэх явцад эвдсэн гэх мэдээлэл түгсэн.

Тэгвэл энэ талаар ГЕГ-аас тодруулахад "Уг иргэн Монголоос гарч яваа зорчигчийн чиглэлд ачаа, тээшээ шалгуулахаар явсан. Нисэх буудлын рентген зурвас дээр гаалийн байгууллага ч, Нисэхийн буудлын аюулгүй байдлын газар ч хяналт шалгалт хийдэг.

Уг иргэний ачаа, тээш дээр гаалийн хяналт рентгенээр хийгдээгүй, харин Чингис Хаан нисэх буудлын аюулгүй байдлын газраас шалгалт хийсэн байсан. Тиймээс Чингис хаан нисэх буудлын аюулгүй байдлын газраас тодруулсан нь зүйтэй байх" гэлээ.

Тухайн иргэний тээшин дэх хальсанд бичигдсэн дүрс рентген зурвасаар оруулах явцад устсан байна. Харин ийм эрсдэл бүхий тээш авч яваа бол албаны хүмүүст мэдэгдэх учиртай бөгөөд, тэгсэн тохиолдолд рентген зурвасаар нэвтрүүлэлгүй, биет шалгалт хийдэг аж.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Албан хаагч
Албан хаагч

Биет шалгалт хийгэе гэхээр тэр хүн нь 8.00 цагт ирэх байх гэсэн юм биш үү? Тэгээд онгоц 7:45-д нисэх гээд байна гэхээр аюулгүй байдлын шалгалт хийж байгаа хүмүүс нь рентгенээр оруулчихсан юм биш үү. Уг нь биет шалгалтанд оруулахад бэлдээд галгар уутанд хийсэн харагдаад л байна лээ дээ. Эндээс харахад шалгаж байгаа хүмүүс хайхрамжгүй хандсан байх магадлалтай. Ийм цөөхөн хүмүүсээ цэвэрлэхгүй бол тухайн салбар бүхэлдээ хар бараан харагддаг шүү дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино.

Зочин
Зочин

Балай юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Б а л а й ю м

Холбоотой мэдээ

Back to top button