ДЭЛХИЙ

В.Зеленьский: Удаан хугацаанд бэлтгэсэн эсрэг довтолгоог эхлүүллээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский тус улсын удаан хугацааны турш бэлтгэсэн эсрэг довтолгоо эхэлсэн гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр “Сөрөг довтолгоо, хамгаалалтын ажиллагаа явагдаж байна” хэмээжээ. Харин аль газруудад явагдаж байгаа гэх мэт нарийн мэдээллийг дэлгэхгүй гэсэн юм.

Түүнийг эсрэг довтолгоо эхэлснийг зарлахаас өмнө Украины өмнөд болон зүүн хэсгүүдэд байлдааны эрчим нэмэгдсэн. Ийм учир шинжээчид тэдгээр бүсүүдэд эсрэг довтолгоо явагдаж байгаа гэж таамаглаж байна. Эх сурвалжууд мэдээлж буйгаар Украины цэргүүд зүүн хэсэгт Бахмут хот, өмнөд бүсэд Запорожьед дайралтаа эхлүүлэн, холын зайн агаарын цохилт өгч байгаа аж.

Гэвч фронтод юу болж байгааг яг таг хэлэхэд хүндрэлтэй. Украины тал ахиц гаргаж байлдаан амжилттай явагдаж байгаа хэмээж харин ОХУ эсрэг довтолгоог зогсоосон гэж мэдээлж буй. Баасан гарагт (2023.06.09) нийтлэгдсэн ярилцлага дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг довтолгоо эхэлсэн ч бүтэлгүйтэн, тэдний олон цэрэг алагдсан гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин гэж шог амьтан одоо больмоор юмаа !

Зочин
Зочин

Хүний зэвсэгээр эх орноо хамгаална гэж юу байхав дээ. Хогийн америк барууны орнуудын тоглоом болж дуусаж байгаа Украйн л өрөвдөлтэй. Европ Америк хоёр шууд Оростой тулахаас айж байна. Ливи Ирак Афганстан Сири гээд олон оронг сүйрүүлэн

Мөнхбат
Мөнхбат

Эсрэг биш сөрөг довтолгоон гэж орчуулна.

Холбоотой мэдээ

Back to top button