Гадаад мэдээДЭЛХИЙ

New York Times: Яагаад шинэ мянганыхан Монголыг зорих нь ихсэв

“New York Times” сонин шинэ мянганыхан Монголд ирж аялах нь нэмэгдэх болсон талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг үеэл Коул Паулинтай Монголын нутгаар аяласан Майк Шактер бичсэн байна. Нийтлэлээс орчуулж хүргэе.


Шөнийн 00:00 цагийн үед Монголын цээжинд орших шороон зам дээр явж байв. Шуурганы нөхцөл байдал хүнд байсан ч голыг гатлах боломжтой мэт харагдсан. Би үеэл Коул Паулинтайгаа хамт майхан засах газар хайж явсан юм. Бүхэл өдрийн турш, түрээсэлсэн машинаараа хэд хэдэн гол гаталсан тул би ядарсан байв.

1981-ээс 1996 оны хооронд төрсөн, над шиг шинэ мянганы үеийнхэн Монгол мэт алслагдсан газар луу татагдах нь нэмэгдэж буй. Бусад жуулчид Санторини, Эйфлийн цамхаг, Колицей зэрэг алдартай газруудаар аялдаг бол бид үүнээс арай өөр, өвөрмөц зүйл үзэж харахыг хүссэн.

Магадгүй утас өргөн хэрэглээнд орсны нөлөө энэ байх. Олон хүн очдог газруудын зураг, бичлэг байнга Инстаграм болон аяллын блогууд дээрээс харагддаг.

Залуу аялагчдын энэхүү хүслийг анзаарсан Монголын засгийн газар 23-аас 40 насны хүмүүст чиглэсэн цахим маркетинг явуулж эхэлсэн. Мөн тэд инфлюенсерүүдийг улсдаа урьж авчран, аяллынхаа түүхийг бичлэг хэлбэрээр бусадтай хуваалцахыг нь дэмжсэн аж.

2019 онд Монголын Аялал жуулчлалын яам гаргасан мэдээллээс харвал улсад нь ирж буй гаднын иргэдийн ихэнх нь 40-өөс доош насны хүмүүс байжээ.

Коул бид хоёр 7-р сарын сүүлээр Улаанбаатарт хүрэлцэн ирэхэд онгоцны буудалд нь гадаад хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрсэн дүр зураг ажиглагдсан. Тэнд бид хоёр тэмцээнд бэлтгэж буй 25 настай Оливиа Ханкел, палеонтологиор сурж буй 28 настай Вилли Фраймут зэрэг аялагч нартай уулзлаа. Үүнээс харахад Монгол Улс бидэн шиг адал явдал эрэлхийлэгчдийг татагч соронз болсон нь илт байв.

“Sixt” компаниас түрээсэлсэн машин болон “Google Maps”-ийн хамт бид хоёр хоосон тал нутгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Машин түрээсийн компаниуд бараг бүх машинаа түрээслүүлсэн байсан. Бид “Sixt”-ээс машин олж авч чадсан нь харин азтай.

Алслагдмал газар нутаг ихтэй ч Монгол улс харилцаа холбоогоороо жуулчдыг гайхшируулдаг. Монгол операторын сим карт ашигласан тул аяллын ихэнх хугацаанд сүлжээ тасалдаагүй.

Монгол Улсын засгийн газар иргэддээ болон жуулчдад интернэт хэрэглэх боломжийг сайжруулахаар ажиллаж байгаа. Тус улсын газар нутгийн 84 орчим хувьд нь интернэт сүлжээтэй. Мөн хөдөө байдаг олон гэрүүд нарны хавтантай тул утсаа цэнэглэж чаддаг.

Дээрээс нь хүн их очдог газрууд руу хатуу хучилттай зам тавьж, жуулчдыг бие даан аялахад илүү амархан болгож өгчээ. Эдгээр бодлогын үр дүнд Монголд аялан, тал нутгаас эрх чөлөөг мэдрэхийг хүссэн шинэ “нүүдэлчин” хүмүүс бий болсон юм.

Коул бид хоёрт аялах замаа өөрсдөө сонгох эрх чөлөө нь таалагдсан. Шөнө нь сүүн замын зурвас харагдсан тэнгэрийн дор майхан барьж, өдөр эргэлдэн урсах голын эрэг дээр амарч аялсан.

Өвөрмөц газраар аялахыг хүсэж буй шинэ мянганыхны хувьд Монгол хамгийн шилдэг сонголт. Сошиал медиагаар дүүрэн, байнга хардаг аяллын газруудаас өөр зүйл үзэж харахыг хүсвэл, Монголын уудам тал нутаг мартагдашгүй адал явдлууд бүтээх боломж олгох болно.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-16 13:11

Гоё

Уншигч
Уншигч
2023-09-17 12:57

Ссйхан гэгээн мэдээлэл байна, баярл�##�аа

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2023-09-17 14:27

Монгол нэртэй юмыг махчилж орчуулах гэж хөгөө тарих хэрэггүй шүү дээ. Сүүн зам гэж донгосож байхаар Тэнгэрийн заадас гэдэг монгол нэрийг нь л биччихгүй юү дээ хэ хэ хэ. Монгол хэлээ мэдэхгүй бол харь хэлээс яаж орчуулах вэ дээ.

Зочин
Зочин
2023-09-17 20:07

Ганц эерэг мэдээ уншхаар доор нь заав�##� нэг гошгонсон юм байх юм аа

Зочин
Зочин
2023-09-18 00:11
Reply to  Зочин

Cham shig humuus iim ymiug eyreg gej harj baiga bolhoor ene ulsig awch ywaa humuus adikhan uudgui ymnuud bga gedgiig oilgoh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button