УЛС ТӨРУлс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Төсөв 2024: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг ₮140 тэрбумаар барина

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Ирэх жилийн хувьд нийт 27.2 их наяд төгрөгийн зарлага, 25.3 их наяд төгрөгийн орлоготой байна хэмээн тооцоолж байгаа. Төсвийн алдагдлыг ч хоёр их наяд төгрөг байна хэмээж буй.

Ирэх жилийн хувьд онцлох 10 арга хэмжээ байгаа ажээ. Үүний нэг нь дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүдтэй болох төлөвлөгөө аж. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван эмнэлгийг ойрын хугацаанд барина хэмээн тооцоолжээ. Үүнд,

  • Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв - Сүхбаатар дүүрэг
  • Зүрх судасны үндэсний төв - Баянгол дүүрэг
  • Халдвартын үндэсний төв -2 - Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулна гэж тооцоолсон байна.

Ингэхдээ Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барина гэж тооцоолжээ. Харин Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд 15.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж. 2024 оны буюу ирэх жилийн төсвийн төсөлд дээрх гурван төслийг нийт 40 тэрбум төгрөгөөр эхлүүлэхээр тооцоолжээ.

Уг 40 тэрбум төгрөгийн 5.1 тэрбум төгрөгийг Зүрх судасны болон Халдвартын үндэсний төв-2 эмнэлгүүдийн дэд бүтцэд зарцуулах бол үлдсэн 34.9 тэрбум төгрөгийг Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эхний хэсэгт тусгажээ.

Дээрх гурван эмнэлгийн төслийг нийт гурван жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

Холбоотой бусад нийтлэлийг доорх холбоос дээр дарж, уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button