Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: Амьсгалын замын халдвар шинэ вирусээр үүсгэгдээгүй

Сүүлийн үед БНХАУ-д амьсгалын замын халдвар их бүртгэгдэх болсон. Халдвар авч буй хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм. Үүнийг ДЭМБ анхааралдаа авч Хятадын албан тушаалтнууд руу шинээр дэгдээд буй амьсгалын замын халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл илгээх хүсэлт явуулж, хүлээн авсан.

Тэгвэл Хятадын Эрүүл мэндийн яам ням гарагт /2023.11.26/ халдварын талаар мэдэгдэл хийхдээ ойрын хугацаанд бүртгэгдээд буй амьсгалын замын халдварууд шинэ вирусээр үүсгэгдээгүй гэсэн байна.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн шинэ халдварууд инфлюэнза вирус, риновирус, респиратор синцитиал вирус, аденовирус болон микоплазма пневмони бактери давхар эргэлдэж байгаатай холбоотой хэмээжээ. Эдгээр бичил биетнүүд нь амьсгалын замын түгээмэл халдвар үүсгэгчид.

Мөн тус комисс орон нутгийн эрх баригчдыг нэмэлтээр ханиадны эмнэлэг ажиллуулж, бага насны хүүхдүүд болон өндөр настай хүмүүст вакцинжуулалт явуулахыг уриалсан байна.

ДЭМБ хүүхдүүд амьсгалын замын халдвараар өвчилсөн тохиолдлуудын эрсдэлийг зөв үнэлэхэд хангалттай мэдээлэл одоогоор байхгүй байна гэсэн юм. БНХАУ-ын албан тушаалтнууд болон ДЭМБ-ыг коронавирусийн цар тахлын эхэнд мэдээлэл өгөхдөө ил тод бус байсан гэж буруутгагдсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button