Гадаад мэдээДЭЛХИЙ

Save the Children: Монгол малчдын хүүхдүүд цаг уурын өөрчлөлтөөс болж малчны амьдралыг орхиж байна

Цаг уурын өөрчлөлтийн улмаас Монгол малчдын хүүхдүүд малчин амьдралын хэв маягийг орхих болсон талаар “Save The Children” мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Монгол хүүхдүүд нүүдлийн мал аж ахуйгаа орхиж, амьсгал давчдам агаарын бохирдолтой Улаанбаатарт амьдрахаар ирж байна хэмээн Хүүхдийг Ивээх Сан мэдээллээ.

Монгол Улсын 3.4 сая хүн амын 30 гаруй хувь нь уламжлалт нүүдэлчин хэв маягаар амьдардаг. Гэхдээ тус улс цаг уурын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэг учир энэ амьдралын хэв маягт аюул тулгарав.

Агаарын температур нэмэгдэж, ойр ойрхон зуд болж байгаа нь гэр бүлүүдийг малчин аж ахуйг орхиход хүргэж байна.  Зуд арван жилдээ нэг тохиодог байсан бол сүүлийн гурван жил дараалж болжээ.

Харин агаарын температур сүүлийн 80 жилийн дотор 2.25 хувиар нэмэгдсэн нь дэлхийн температурын дундаж нэмэгдэлтээс 2.5 дахин их үзүүлэлт. Энэ сар Дубай хотноо болох “COP28”-ийн уулзалтын гол сэдэв нь агаарын температурын өсөлт байх юм.

Өвөрхангай аймагт л гэхэд энэ онд зуд, элсэн шуурга, цасан шуурга зэрэг цаг агаарын 78 онц ноцтой аюултай үзэгдэл тохиов. Эдгээр нь хөрсний доройтол, цөлжилтөд хүргэж үүний улмаас бэлчээрийн талбай багассаар байна.

37 настай Ургахнар Өвөрхангай аймагт оршин суудаг. Тэр 13, 11 болон 6 настай гурван хүүхэдтэй. Ургахнарын гэр бүл үе үеэрээ малчин байсан тул тэр 15 настайдаа сургуулиа орхиж мал маллаж эхэлжээ.

Тэр 24 настай байхдаа малчин залуутай хуримласан юм. Гэвч цаг уурын улмаас сүүлийн жилүүдэд малчин амьдрал илүү хүнд болж байгааг онцолсон юм.

Тэд саяхан болсон зудад 40-өөд малаа алдаж 100 гаруй малтай үлдсэн байна. Олон малчид малаа өсгөж, тэжээхийн тулд зээл авч байгаагийн нэг нь тэдний гэр бүл.

Гэртээ суун биднийг сүүтэй цай, чанасан хонины махаар дайлахдаа Ургахнар “Намайг бага байсантай харьцуулахад бороо багасаж, ган гачиг ихсэж, цаг агаар улам ширүүссэн. Үүний улмаас бэлчээрийн талбайг багасаж байна. Жил ирэх тусам улам дорддог” гэж хэллээ.

“Малчин хүний амьдрал их хэцүү болсон. Бид илүү их замыг туулж, бэлчээр сайтай талбай хайх болсон .Өмнө нь 40-50 км аялаад олдог байсан бол одоо 400 хүртэл км замыг туулж байна.Бид хүүхдүүдээ хоёроос гурван сар өвөө, эмээ дээр нь үлдээдэг. Тэдэнд ч, бидэнд ч маш хэцүү байгаа. Гэхдээ бид хоёр малаа эсэн мэнд байлгахын тулд ингэхээс өөр арга байгүй” гэв.

Цаг уурын өөрчлөлт нүүдэлчин амьдралын хэв маягт нөлөөлж байгаа тул Ургахнар хүүхдүүдээ малчин болгохыг хүсэхгүй байна гэдгээ илэрхийлсэн юм.

“Би хүүхдүүдээ малчин болгохыг хүсдэггүй. Харин сургуулиа төгсөн их сургуульд элсэж ороод сайхан амьдраасай гэж хүсэж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас залуучууд малчин болохыг хүсэхгүй байх вий гэж сэтгэл зовдог, уламжлал устаж байгааг харахад гунигтай байна” гэж тэр хэлэв. Түүний охин, 13 настай Сувд-Эрдэнэ багш хийнэ, малчин болохгүй гэж шийдэмгий хэллээ.

2022-оос 2023 оны зуднаар 200 мянган хүний амьжиргаанд хохирол учирч, тэр дундаа 80 мянган хүүхэд хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай болсон. Өнгөрсөн хоёр зудын улмаас Монголын нийт малын тоо толгой 25-аас 33 хувиар буурсан байна.

Малаа алдсан олон малчид Улаанбаатар хот руу нүүж, хотын захад гэр барин амьдарч, өвлийн хүйтний -40 хэмд мод, нүүрс түлж дулаацдаг.

ДЭМБ-ын мэдээлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дэлхийн хэмжээнд тогтоосон стандартаас 27 дахин их байгаа. Агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудад хүүхдүүд хамгийн их өртөж буй.

Хот руу чиглэсэн энэхүү шилжилт нь залуу үеийнхэнд шинэ сорилтууд авчрав. Цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ хангалтаас давжээ. Хүүхдүүдэд эцэг эхэд нь олдоогүй ирээдүйгээ босгоход хэрэгтэй боловсрол болон ур чадвар шаардлагатай байгаа юм.

43 настай Батбаатар нь 2010 онд зудын улмаас 300 орчим мал сүргээ устгасны дараа Монголын баруун бүсээс Улаанбаатарт нүүн иржээ. Тэрбээр одоо эхнэр, дөрвөн хүүхдийн хамт гэрт амьдарч, өргөгч машины жолооч хийдэг.

Энэ оны наймдугаар сард хот даяар их хэмжээний бороо орж, үер буусны улмаас тэдний гэр усанд автсан. Хүүхдийг Ивээх Сангаас тэдэнд шинэ гэр, хүүхдүүдэд нь сургуулийн дүрэмт хувцас, хэрэгслээр хангасан юм.

Тэр “Би малаа санаж, малчин байсан үеэ дурсдаг. Хотын амьдрал завгүй, энэ бохир агаарт хүүхэд өсгөх нь маш хэцүү. Би Улаанбаатарт амьдарна гэж хэзээ ч бодож байгаагүй. Ажил хийж мал аваад мал дээр гаръя гэж бодсон. Гэхдээ дахиад л зуд болж, малаа алдчих вий гэж бодон эргэлзсэн” гэж хэлэв.

“Одоо би зээлийн ардаас зээл төлж байна. Хүүхдүүд маань энд сургуульд сурдаг. Хөдөө амьдрах нь хамаагүй дээр. Гэхдээ би хүүхдүүдээ малчин болгох биш сайн сурч, сайн компанид ажилд ороосой гэж хүсэж байна. Би хүүхдүүдээ над шиг байгаасай гэж хэзээ ч хүсдэггүй” хэмээсэн юм.

Түүний 17 настай охин Алтанцэцэг нь Улаанбаатар хотын нөхцөл байдал залууст хүнд учир ахлах сургуулиа төгсөөд БНСУ-д суралцаж, ажиллахыг хүсэж байгаа аж.

“Зүрх сэтгэлийнхээ гүнд улс орноо хөгжүүлэн, хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа ч Солонгост байсан нь дээр, тиймээс би явахыг хүсэж байна” гэж Алтанцэцэг хэллээ.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь төлөөлөгч Л.Баян-Алтай “Монгол хүүхдүүд агаарын бохирдолд автсан Улаанбаатар эсвэл хөдөө амьдарсан ч бай хамаагүй цаг уурын хямралын фронтод амьдарч байна. Монгол дэлхийн дунджаас хавьгүй хурдан дулаарч байгаа” гэсэн юм.

Монгол Улс Парисын хэлэлцээрийг соёрхон баталж, нүүрстөрөгчийг агаар мандлаас ялган авч, хог хаягдлаас эрчим хүч гаргах технологийг хэрэгжүүлж 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Тус улс жил бүр ДНБ-ийхээ нэг хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөг бууруулахад зарцуулж, нэг тэрбум мод тарих зорилт тавьсан байгаа.

Хүүхдийг Ивээх Сан 1994 оноос хойш Монгол Улсад боловсрол, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, хүүхдийн ядуурал, хүүхдийн эрхийн засаглалыг шийдвэрлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зуд, үер, элсэн шуурганд нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Эх сурвалж: Save The Children

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 11:03

Улаан хацартай тэнэгүүд пурус унаад давхилдах нь дээ ккк

Монгол хүн
Монгол хүн
2023-11-30 11:26
Reply to  Зочин

Юун хот аймгийн төвөө бараадаад ногоо тариач тэнэгүүд ээ

Зочин
Зочин
2023-11-30 12:53

Хөдөө 200с доош м�##�тай м�##�чин амьдрахд хэцүү амьжиргаанд нь хүрэлцдгүй юм.Аймгийн төвүүдийг олигтойхон хөгжүүлж ажлын байраар хангахыг шаардаж бна.

нүүдэлчин монгол
нүүдэлчин монгол
2023-11-30 22:17

Хүссэн, хүсээгүй ч нүүдлийн МАА нь 21-р зуунд үеэ өнгрөөж байна. Тиймээс одооноос цаашид яаж сурьшм�##� фермфрийн АА бий болгох вэ гэдэг суд�##�гаа хийж, бэлтгэхгүй бол маш том эрсдэлд орж улсаараа м�##�, сүрэггүй болох аюул ойрхон ирж буйг санах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button